Чөтгөр бурхадын домгууд [2]

Ие Зиюуны хажууд өндөр царайлаг залуу Ие Зиюун уруу үе үе харцаа шиднэ. Тэрээр Ие Зиюуныг Нье Ли уруу харж байгааг ажигласан байлаа. Тэрээр Нье Ли уруу ширүүхэн харлаа. Тэр Нье Лигээс бага зэрэг өндөр бөгөөд түүнээс их Ин[1] эрчим ялгарч байв.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Чөтгөр бурхдын домгууд [2]  – Увайгүй

Е Зы Юнь-ий хажууд өндөр царайлаг залуу Е Зы Юнь уруу үе үе харцаа шиднэ. Тэрээр Е Зы Юнь-ийг Не Ли уруу харж байгааг ажигласан байлаа. Тэрээр Не Ли уруу ширүүхэн харлаа. Тэр Не Ли-ээс бага зэрэг өндөр бөгөөд түүнээс их Ин[1] эрчим ялгарч байв.

Үнэндээ Не Ли энэ залууг таньж байлаа. Тэр бол Шэнь Юэ. Тэрээр Ариун гэр бүлийнх бөгөөд үндсэн гурван гэр бүлээс гаралтай, гайхалтай ур чадвартай хүн. Шэнь Сю одоо самбарын урд ярьж байгаа хүн бол түүний нагац эгч.

Не Ли-ийн өнгөрсөн амьдралд Шэнь Юэ үргэлж Е Зы Юнь-ий араас гүйдэг байсан. Яруу алдрын хот сүйрэхээс өмнө тэр хоёр бараг гэрлэх дөхсөн. Хоёр гэр бүлийн нүдэнд тэр хоёр үргэлж төгс зохицдог байсан. Гэрлэх ёслолоос өмнө Яруу алдрын хот цасан салхит араатнуудад дайруулсан. Гэсэн хэдий ч хот араатнуудаас болж сүйрэхээс өмнө Ариун гэр бүл Яруу алдрын хотоос урваж үүргээ орхин зугтаасан билээ.

Энэ хувь тавилан байх учиртай. Е Зы Юнь Шэнь Юэ-ийн эхнэр түүний өнгөрсөн амьдралд болоогүй. Харин тэрээр Не Литэй харилцаатай байжээ.

Эргэж санахад Не Ли дотроо инээхээс өөр юм хийж чадахгүй байлаа. Харин Е Зы Юнь болон Шэнь Юэг хараад Не Ли-ийн толгой өвдөж эхэллээ. Одоогийн Е Зы Юнь Шэнь Юэ-г маш сайн хүн гэж бодож байгаа. Харин Е Зы Юнь-ий Не Ли-г харж байгаа байдал эгдүүцэлтэй байна. Тэрээр түүнийг залхуу болон хүүхэмсэг хөнгөн явдалтай гэж боддог байх.

Е Зы Юнь-ийг өөрийг нь харсныг мэдээд уушиг нь усаар дүүрсэн мэт санагдлаа. Таньдаг дүр төрхөө хараад өнгөрсөн амьдралдаа болсон бүх зүйлсийн талаар тунгааж үзлээ. Түүний хамар гашуу оргиж эхэллээ. Тэрээр Е Зы Юнь-ийг ёжтой харахдаа инээмсэглэв.

“Түр зуурын чөтгөрийн сүнсний номонд талархалаа үнэхээр их баярлаж байна. Бид хоёрыг дахин учрууллаа шүү дээ.” Не Ли дотроо ихэд талархаж байлаа.

“Гажиг юмаа.” Е Зы Юнь бодлоо. Тэрээр Не Ли-ийн харц нэг л хачирхалтай гэж мэдэрчээ. Түүний хурц нүд яг л одод мэд гэрэлтэж байлаа. Харин цаана нэг гунигтай. Е Зы Юнь маш олон асуулт тавина. Тэр Не Ли-г мэддэг гэж үү? Яагаад тэр өөр уруу ингэж хараад байна?

Е Зы Юнь-ий үзэсгэлэнт цагаан шүд болон ягаан уруул. Энэ яг л бадамлянхуа цэцэг чимээгүйхэн дэлбээлэхтэй адил зүйрлэшгүй хөөрхөн шинж чанартай. Ийм л учраас маш олон хөвгүүд түүнийг шохоорхоно.

Энэ үед Шэнь Сю Не Ли-г харлаа. Арван гурваас арван дөрөвтнүүдийн энэ үйлдэл түүний хараанаас мултарсангүй ээ.  Тэрээр мөнгөн зэрэглэлтэй чөтгөрийн сүнстэн. Тэрээр аль хэдийн зургаа дахь мэдрэхүй хөгжсөн бие болон оюун санааны төлөв байдалд хүрсэн байна. Мөн түүний нүдний хараа маш хурц байлаа. Зуун метрийн цаана дутаах хархыг ч харж чаддаг байна.

Е Зы Юнь язгуур угсаатай. Яруу алдрын хотын захирагчийн охин мөн домогт зэрэглэлийн дайчин Е Мо-ийн ач охин. Е Мо-ийн ач охин байгаад ч зогсохгүй тэрээр шар хөх өнгийн цөмтэй. Энэ бол маш ховор тохиолдол

Гэгээн оддын сургуульд Е Зы Юнь-ий угсаа гарлын талаар мэдэх хүмүүс маш цөөхөн. Хэрэв Шэнь Юэ Е Зы Юнь-тэй гэрлэх бол энэ Ариун гэр бүлийн хүчийг улам батжуулна. Ийм учраас тэрээр шинэ тулаанчийн ангид сурч байна. Мөн Шэнь Сю энэ ангид багшилж байна.

Шэнь Сю өөрийнхөө хувирлаа буцаан, элгээ тэврээд хүүхдүүд уруу хараад “Ирэх хоёр жилд та бүгд миний сурагчид болно. Гэгээн оддын сургуулийн зарчим ёсоор бүх сурагчид хоорондоо эн тэнцүүхэн ч гэлээ би та бүгдэд гашуун үнэнийг хэлье. Энэ ертөнцөд эрх тэгш байдал гэж байдаггүй!” Шэнь Сю маш ширүүхэн өнгөөр хэллээ. Түүний хоолойн өнгө яг л зүрхэнд хатгах хурц чинжаал хутга мэт байлаа.

Ширээний ард суугаа хүүхдүүд чимээгүй л сонсоцгоож байв. Хэн ч хариу үг хэлсэнгүй.

“Та бүгд өсч том болоод сургуулиа төгсвөл миний хэлсэн үгтэй санал нийлнэ. Эрх тэгш байдал бол том хүмүүсийн та нарт хэлж байгаа зүгээр л худал хуурмаг. Та нар үлгэрт итгээд үргэлж явж чадахгүй.”Шэнь Сю өөрийнхөө толгойгоо доош тонгойн хүүхдүүд уруу харлаа. “Яруу алдрын хот харанхуйн эринээс хойш аюулгүй оршин тогнож ирлээ. Бид бол амьд үлдсэн цорын ганц хүмүүс.”

Яруу алдрын хотон хоёр хүчирхэг хүмүүс бадйаг. Тулаанчид болон чөтгөрийн сүнстнүүд. Чөтгөрийн сүнстүүд бол язгуур угсаа бүхий хүмүүс.Арван мянган тулаанчдаас зөвхөн нэг хүчтэй хүн чөтгөрийн сүнстэн болно. Одоог хүртэл Яруу алдрын хотод хэдэн мянгахан чөтгөрийн сүнстнүүд байна. Тэд бол Яруу алдрын хотын хамгаалагчид!”

“Тулаанчид болон чөтгөрийн сүнстнүүд хүрэл, мөнгө, алт, хар алт болон домгийн зэрэглэлтэй. Өндөр зэрэглэлтэй бол илүү хүчтэй байна. Хэрэв гэр бүл алтан чөтгөрийн сүнстэнтэй болвол тэд бага язгуур гэр бүл болж болно. Харин гэр бүл хар алтан чөтгөрийн сүнстэнтэй болвол тэд язгууртан болж болно . Харин хэрэв гэр бүл гурван хар алтан чөтгөрийн сүнстэн эсвэл домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэнтэй болвол гэр бүл үндсэн хотын гэр бүл болно. Энд гучин зургаан сурагч байна. Зарим хүмүүс энгийн ардаас ирсэн. зарим сурагчид язгууртан айлаас ирсэн. Хэдийгээр та нарын эхлэх цэг ижилхэн ч гэсэн та нарын угсаа гарал ижилхэн бишээ. Та нарыг өөрийнхөө хэрээ мэдээд амьдрана гэж найдаж байна. Жирийн ардын хүүхэд үргэлж жирийн ард хэвээр үлддэг. Тэд бага язгууртан болно гэж байхгүй. Өөрийгөө том болоод галт шувуу болно гэж итгээд хэрэггүй. Язгууртан айлууд дунд хүртэл давж болохгүй зааг хязгаар гэж байдаг”

Шэнь Сю-г харахад энгийн хувцас өмссөн хүүхдүүдэд эвгүйцэл төрлөө. Тэд өөрсдөөсөө ичиж толгойгоо гудайлгалаа. Шэнь Сю болон хэдэн язгууртнууд цээжээ дэлдийлгэн бахархалтай аргаггүй хээдийлээ. Зөвхөн Не Ли, Е Зы Юнь, Лү Пиао болон цөөхөн хэдэн язгууртнууд тайван байлаа.

Не Ли хажуу тийшээ харлаа. Ду Зө багахан сэтэрхий хувцас өмсөж байлаа. Тэрээр гараа чангаар атган, уруулаа хазаж байв. Ду Зө энгийн нэгэн айлаас гаралтай. Гэр бүлийнх байдал маш хүнд байгаа. Гэхдээ Не Ли Ду Зө-г маш тууштай бөгөөд дотоод тэнхээтэй гэдгийг мэдэж байгаа.

Не Ли-ийн өмнөх амьдралд Ду Зө маш шаргуу байсан бөгөөд хэдийгээр хэцүү гэр бүл, муу ур чадвартай ч гэсэн асар их сэтгэлийн тэнхээтэй учраас тэрээр алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болсон. Тэрээр бусдын адилаар асар их хэмжээний нөөцийн дэмжлэг эсвэл ур чадвараараа үүнд хүрээгүй. Тэрээр зөвхөн өөрийнхөө шаргуу хөдөлмөрөөрөө энэ түвшинд хүрсэн. Ямар их хүч хөдөлмөр хөлс шингэсэн гэдгийг төсөөлөшгүй билээ.

Яруу алдрын хот сүйрэхээс өмнө маш олон язгууртан гэр бүл хэрхэн зутаахаа л бодож  байсан. Зөвхөн эгэл ардууд л эцсийн амьсгалаа хураах хүртлээ Яруу алдрын хотынхоо төлөө тулалдсан.

Ду Зө бол Не Ли-ийн хамгийн дотны найзуудын нэг.

Шэнь Сю-ийн маш их итгэлтэй царайг хараад Не Ли маш их уурлалаа. Өнгөрсөнд амьдралд Яруу алдрын хот сүйрэх үед Ариун гэр бүл хамгийн түрүүнд зутаасан. Тийм учир Не Ли тэдэнд тийм ч таатай биш. Шэнь Юэ эсвэл Шэнь Сю байна уу хамаагүй тэдэнд хүн чанар гэж байхгүй. Өнгөрсөн амьдралд Шэнь Сю маш хатуу байсан бөгөөд Не Ли түүнд дургүй байлаа.

“Шэнь Сю багшаа, надад асуулт байна” Гэнэтхэн Не Ли дуугарлаа.

Бүх сурагчид чимээгүй хичээлээ анхаарч байтал Не Ли гэнэт түүний ярьж байсныг тасаллаа. Энэ Шэнь Сю-г маш бухимдууллаа. Шэнь Сю Не Ли-г Е Зы Юнь-г харж байсан учраас танилаа.Түүний өмнө хэлсэн үгс Не Ли-д зориулагдсан байлаа. Хэн Не Ли-г гэнэт юм асууна гэж санах вэ?

Тэрээр хүйтэн өнгөөр “Юу юм бэ?”

“Шэнь Сю багш Яруу алдрын хотын харанхуйн эрнээс тэсч үлдсэн ганц хот бөгөөд бидныг амьд үлдсэн цорын ганц хүмүүс гэж байна. Танд үүнийг батлах нотолгоо байна уу? Та гэгээн өвөг дээдсийн уулсаас гарч төгсгөлгүй цөл, хорт ой, цуст сарны зам, сүнсний хоолой, тэнгэрийн алдрын уулс эсвэл хойд зүгийн цасыг харж байсан уу?” Не Ли асуув.

Дахиж амилсан хүний хувьд өнгөрсөн туршлагаараа Не Ли Шэнь Сю-г дорд үзэж байлаа.

“Тэнгэрийн алдрын уулс, хойд зүгийн цас ий?” Шэнь Сю гайхширлаа. Тэрээр төгсгөлгүй цөл, хорт ой, цуст сарны замыг сонсч байсан хэдий ч тэр газрууд гэгээн өвөг дээдсийн уулсаас маш хол. Тэрээр энэ газруудыг зөвхөн домгуудаас сонсч байжээ.

Шэнь Сю “Би төрсөн цагаасаа Яруу алдрын хотод байна. Би энэ газруудад байгаагүй”

Не Ли хөнгөхөн инээгээд “Шэнь Сю багш энэ газруудад очоогүйгээс хойш яаж тэнд хүн байхгүйг мэдэж байгаа юм бэ?”

Шэнь Сю хэлэх үг ч олсонгүй.

Ангид сууж байгаа хүүхдүүд хоорондоо чимээгүйхэн шивнэлдэцгээнэ. Тэд Не Ли-ийн ямар газруудын талаар ярьж байгаа талаар ямар ч ойлголтгүй байлаа. Хол сууж байсан Е Зы Юнь-ий нүдэнд сониучирхсан дүр төрх гялалзлаа.

Е Зы Юнь-ий хажууд сууж байсан Шэнь Юэ хөмсгөө зангидав. Тэр Не Ли-г дахин нэг харвал түүнийг бас муу үгүй царайлаг гэдгийг анзаарлаа.Өөрөөс нь Не Ли гадаад үзэмжээрээ дор биш байлаа. Анзаараагүй байхад түүнд түгшүүрийн дохио зүрхэнд үүслээ.

Сурагчид хоорондоо шивнэлдэхийг хараад Шэнь Сю машид дургүйцсэн байдалтайгаар “Тэгээд юу гэж? Тэгвэл чамд бид эцсийн хүмүүс биш гэдгийг нотлох нотолгоо байгаа юмуу?”

“Нотолгоо?”

Не Ли хөнгөхөн инээмсэглэв. Түүний өнгөрсөн амьрал бол тэр чигээрээ баталгаа. Хүний мэргэн ухаан бол үнэхээр агуу. Харанхуйн эринээс хойш маш олон хүмүүс амьд үлдсэн байдаг. Тэд маш олон дурсгалт хотуудыг барьсан. Гэхдээ үүнийг тэр хэлж болохгүй учраас тэрээр оронд нь тайвнаар “Шэнь Сю багшид нэг түүх ярьж өгье. Энэ бол худгийн гүнд байх мэлхийн тухай. Төрснөөсөө хойш мэлхий насаараа худгийн гүнд өссөн. Тэр төрснөөсөө зөвхөн тэнгэрийн нэг хэсгийг харж чаддаг байсан учраас тэнгэрийг худгийн хэмжээтэй гэж боддог байсан. Гэхдээ тэнгэр худгийн хэмжээтэй билүү? Бид тэр мэлхийг хэтэрхий бардам байна л гэж хэлнэ шүү дээ”

Не Ли-ийн түүхийг сонсоод сурагчид инээдээ барьж чадахгүй хөхрөлдөцгөөв. Тэд Не Ли-ийн хэлсэн үг үнэний ортой сонсогдож байсан бөгөөд “тэнгэрийг харах худгийн гүний мэлхий” зүйрлэл шууд утгаараа Шэнь Сю-г мэлхий гэж хэлж байлаа.

“Тэнгэрийг гүн худгаас харах, ямар оновчтой зүйрлэл бэ?” зарим охид жуумалзан хэллээ. Тэд бүгд Шэнь Сю-д дургүй болж Не Ли-г биширж байв. Не Ли ангиас багшийг нээлттэй элэг барьсан ганц зоригтой хүн байв

“ЧИ…..:” Шэнь Сю Не Ли-г ширтлээ. Тэрээр цусаар бөөлжих хүртлээ уурласан байв. Не Ли түүнийг үнэндээ бардам мэлхийтэй зүйрлэлээ шүү дээ. Тэр өмнө хэзээ ч ийм хэцүү сурагчтай таарч байгаагүй.

Хол суух Е Зы Юнь инээдээ дийлэхгүй мөн инээлээ. Тэрээр  Не Ли-г маш сонирхолтой, үгээрээ сайн уран нааддаг гэж бодож байв. Шэнь Сю багшийг хүртэл хэлэх үггүй болголоо.

Е Зы Юнь төрөлхийн үзэсгэлэнтэй билээ. Түүний инээмсэглэл гайхалтай байлаа. Не Ли Е Зы Юнь уруу ирмээд мишээв.

Не Ли-г хараад Е Зы Юнь тэр даруй толгойгоо эргүүлээд дотроо “Ямар ичгүүр сонжуургүй юм бэ?” гэж бодлоо.

Не Ли-г одоо хүртэл тэр муу  сурагч гэж бодож байв.

Шэнь Сю багшаар тохуу хийгээд  зогсохгүй Е Зы Юнь-д хандрах Не Ли-г Лү Пиао хараад ямар гайхалтай хүн бэ? гэж бодоод эрхий хуруу гозойлгохоос өөр зүйл хийж чадсангүй.

Не Ли Шэнь Сю уруу хараад “Багшаа надад дахиад асуулт байна”

Шэнь Сю уурнаасаа болж үхэх шахаж байлаа. Тэрээр муухан өнгөөр “За өөр ямар асуулт байна?”

“Багш эгэл ард эгэл ардаараа дуусдаг гэж хэлсэн. Тэд хэзээ ч язгууртан болж чадахгүй гэсэн. Тэгвэл надад нэг асуулт байна. Домог зэрэглэлийн чөтгөрийн сүнстэнд Е Мо залуу байхдаа эгэл ард байгаагүй юмуу?” Не Ли нүдээ хэдэн удаа тормолзуулан Шэнь Сю багшаас асуулаа. “Шэнь Сю багш үүний талаар мэдэхгүй гэж үү?


Өмнөх хэсэг

Дараагийн

[1] Ин (Yin) – Энэ нь Хятадын Таосмын Тианжигийн нэгэн хэсэг. Бие биенээ элдэн хөөх арга билиг загас буюу билгийн хар загасыг Ин илэрхийлдэг. Нөгөө талаас Ин бол сар буюу хүйтнийг харин Иан (Yang) нар буюу халууныг илэрхийлдэг байна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s