Хуйларч буй луу [4]

Хаврын урь орж Вушан тосгоны ойролцоох сул талбайн том модод ногоорлоо. Хоосон талбай дээр бүлэг залуус шаргуу сургууллана. Луугийн цусны шинжилгээ өнгөрснөөс хойш бараг жил өнгөрчээ. Линлей одоо найман настай. Өнгөрсөн хугацаанд Хиллман Линлейг улам илүү шаргуу болохыг тодорхой харжээ!

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Хэсэг 4 – Өсөлт (нэгдүгээр хэсэг)

Хаврын урь орж Вушан тосгоны ойролцоох сул талбайн том модод ногоорлоо. Хоосон талбай дээр бүлэг залуус шаргуу сургуулилана. Луугийн цусны шинжилгээ өнгөрснөөс хойш бараг жил өнгөрчээ. Линлэй одоо найман настай. Өнгөрсөн хугацаанд Хиллман Линлэйг улам илүү шаргуу болохыг тодорхой харлаа!

“Маш сайн Линлэй! Тэсээрэй, тэсээрэй!” Хиллман хажуугаас зоригжууллаа.

Яг одоо Линлэй зөвхөн өмд өмссөн, цээж хэсэг бүхэлдээ хөлсөнд норсон байлаа. Тэрээр эрчилсэн нум мэт чанга газар хэвтэнэ. Банзан мод мэт шулуухнаар хоёр гараараа газар тулсан, харин үлдсэн бие нь хөдөлгөөнгүй байлаа. Тэрээр суниалтын байрлалаар зогссон ба зөвхөн гар болон хөлний хурууныхаа үзүүр дээр тогтож байлаа. Тэрээр маш чанга хөшүүн байлаа.

“Тэнцвэрийн тэвчээр” сургуулилалтийн дасгал!

Маш энгийн бөгөөд маш үр дүнтэй дасгал байлаа. Энэ байрлалыг бүхэл нэг цаг барьж чадах бол тэр хүний бие жирийн илд болон чинжаалаас айх хэрэггүй болно.

Цүл, Цүл!

Линлэйн духнаас хөлс урсан гарлаа. Хөлс Линлэйн зүүн нүдэнд орж өвдсөндөө нүдээ анихаас өөр юм хийж чадахгүй байв.

“Лей үнэхээр гайхалтай юмаа. Наймхан настай ч гэсэн арван гурван настнуудтай адил Тэнцвэрийн тэвчээр дасгалыг хийх юм. Зарим хүүхдүүд бүр аль хэдийн бууж өгөөд мушгиралдаад хэвтсэн байна.. Линлэйг харангаа хоорондоо ярьцгаав.”

“Лей үргэлжлүүлээд байгаарай. Бидний төлөө тэсээрэй. Арван гуравтнуудад үзүүлээд өг!” Алтлаг үстэй Хадлей хажуугаас ориллоо.

“Тиймээ, тэсээрэй, Лей!” бусад хүүхдүүд ч гэсэн хашгиралдав.

Линлэй бусад хүүхдүүдтэй маш найрсаг байлаа. Язгууртан айлын хүүхэд ч гэлээ бусад эгэл ардын хүүхдүүдтэй маш эелдэг байсан бөгөөд үргэлж тэдэнд сургуулилахад тусалдаг байлаа.

“Тэсэх хэрэгтэй. Тэсэх хэрэгтэй!” Линлэй өөртөө тогтмол хэлж байв.

Линлэйн толгойд аавын өмнө жил хэлсэн үг үргэлж бодогддог байв. “Линлэй бид луугийн цуст дайчдын овог. Луугийн цуст дайчдын овгын байснаараа давуу тал байна бас сул тал гэж байна. Давуу тал бол хэдийгээр чиний луугийн цус хангалттай түвшинд хүрээгүй ч гэсэн чиний бие бусад жирийн хүмүүсээс хамаагүй хүчтэй. Бусад хүмүүст зургадугаар зэрэглэлийн дайчин болох хэцүү ч чамд бол энэ энгийн зүйл.”

“Гэсэн хэдий ч гэсэн сул тал нь бол Луугийн цуст овгийн дайчид бусад жирийн тулааны Ки-гээр сургуулилж болдоггүй. Учир нь зөвхөн манай Луугийн цус нь зөвхөн “Нууц Луугийн цусын гарын авлага”-аар сургууллах боломжтой. Энэ бусад бүх төрлийн тулааны Ки хөгжүүлэх аргуудтай зөрчилддөг. Харамсалтай нь тулааны Ки-г зөвхөн Луугийн цус тодорхой хэмжээнд хүрсэн хүмүүс “Нууц Луугийн цусын гарын авлага” ашиглан хөгжүүлж болдог. Тэгэхээр чи ердөөсөө тулааны Ки-гээ хөгжүүлж болохгүй гэсэн үг.”

“Түүнчлэн онол ёсоор манай овгийн бүх хүн биеэ зургадугаар зэрэглэлийн дайчин болгон хөгжүүлж болдог. Амьдрал дээр зургадугаар зэрэглэлийн дайчин болсон хүн маш цөөхөн ч гэсэн бид бусдаас өөр. Хэдийгээр бидний луугийн цус багахан хэмжээтэй байсан ч гэсэн бид бусдаас өндөр амжилт гаргаж болдог. Зөвлхөн сургууллаад танай өвөө долдугаар зэрэглэлийн дайчин болж чадсан.”

Линлэй аавынхаа хэлсэн үгсийг маш сайн санаж авлаа.

Линлэй өөртөө гутрав.  “Хэдийгээр би одоо бусдаас илүү хүчтэй ч гэсэн энэ бол зөвхөн миний цусанд луугийн цус байгаагаас болсон. Би тулааны Ки сургуулиллаж чадахгүй юм чинь миний ганц сонголт бол илүү шаргуу ажиллах болж байна.! Миний өвөө долдугаар зэрэглэлийн дайчин болж чадсан. Тийм учраас би наймдугаар зэрэглэлийн дайчин болох ёстой! Эсвэл бүр есдүгээр зэрэглэлийн дайчин болох учиртай. Юу ч боломжгүй биш.!”

Наймдугаар зэрэглэлийн дайчин!

Есдүгээр зэрэглэлийн дайчин бол Фэнлай улсын хамгийн шилдэг мэргэжилтэнд тооцогддог. Харин наймдугаар зэрэглэлийн дайчин Баруч гэр бүлийн өмнөх нэр алдарыг буцааж авчирч чадахгүй ч гэсэн одоогийн нөхцөл байдлыг илүү дээр болгоно.

“Тэсэх хэрэтэй!” Линлэй шүдээ зуулаа.

Энэ үед түүний биеийн булчингуудыг яг л тоо томшгүй олон шоргоолжнууд зажилж байгаа мэт өвдөж байлаа. Түүний бүх бие чинэрч, бүхий бие чичирхийлж байлаа. Бүхий булчин салганаж байгааг харж болох байлаа.

Удаан хугацааны дараа эцэст нь…

Пад!

Линлэй ядарч газар уналаа

“Энэ үнэхээр гайхалтай мэдрэгдэх юм” Хавтгай газар дээр түүний бүх бие амарч байлаа. Түүний бие хэр их бадайрч байгааг л одоо Линлэй мэдэрч байв. Энэ сургуулилтуудын дараагаар түүний бие удаанаар өсч хүчирхэгжиж байлаа. Нэг хоёрхон дасгалийн дараа түүний биеийн өсөлт харагдахгүй ч гэсэн урт хугацааны дараа үр дүнгээ өгч байв.

Хажууд байх Хиллман сэтгэл ханамжтайгаар толгой дохилоо.

Дараа Хиллманы царай хүйтэн хөндий болж авран дөрвөөс арван тавтнууд уруу хараад “Та нар тэссэн нь дээр шүү.! Линлэй зөнгөж наймхан настай. Та нар бараг насанд хүрлээ. Найман настай хүүхдээс дор битгий байгаарай!”

…………….

Өглөөний дасгал дууссаны дараа Линлэй найзуудаасаа салаад Баруч овгийн эдлэн уруу алхаж явлаа. Хэрэв танихгүй хү түүнийг харвал Линлэйг арван нэгтэй эсвэл арван хоёртой гэж эндүүрэхээр байв.

Баручын хүүхдүүд үнэхээр бусад залуусаас өөр байв.

“Том ахаа!” Линлэйг харсан цовоо Вартон хурдлан ирлээ.

“Хэрэггүй ээ Вартон. Миний бүх бие хөлс болсон байна. Эхлээд биеэ угаагаадхая “ Линлэй Вартоны нүүр уруу гараа тавиад инээлээ.

Вартон бухимдангуй хамраараа амьсгаа гаргаад “Таныг биеэ угаамагч аавтай хичээл хийхийг мэдэж байна”

Язгууртан айлын хүүхэд учир Линлэйн хичээл маш багаас эхэлсэн. Энэ таван мянган жилийн настай Баруч овог боловсролд үнэхээр анхаарал тавьдаг хатуу чанга дэглэмтэй гэр бүл байлаа. Тэр бүү хэл дийлэнхи хааны гэр бүлийн боловсролын системээс чанга байлаа.

“Вартон болоо. Би чамтай үд дундын үед тоглоё” Линлэй инээлээ.

Вартон зүгээр л жоохон хүүхэд шүү дээ. Харин Линлэй том хүн шиг ухаан суужээ.

Биеэ угаагаад шинэхэн хувцас сольж өмслөө. Сургалтын өрөөнд Линлэй оров. Энэ үед Хогг Баруч ширээний ард сууж байлаа.

“Ааваа” Линлэй хүндэтгэлтэй бөхийлөө.

Хогг толгой дохив. Иймээс Линлэй хурдхан түүни хажууд очлоо.

“Өчигдөр би чамд Юлан тивийн улсуудын түүхийг ярьж өгсөн. Надад давтаад хэлдээ” Хогг хөндий өнгөөр хэллээ.

Энэ Хоггийн бодит төрх юм.

Линлэйг тэвэрч уйлж байсан тэр үе бол маш ховор тохиолдоно. Ерөнхийдөө Хоггийн Линлэйд гаргах зан авирыг ганц үгээр тодорхойлж болно “Хүмүүжил хатуужилтай”. Хогг бүх юмыг төгс байлгахыг хүсдэг. Тэрээр Линлэйг аливаа алдааг бүү гаргаасай гэж хүсдэг байлаа.

“Мэдлээ ааваа” Линлэй тайвнаас хэллээ.

“Юлан тивд гурван аюултай газар байдаг. Эхэнд Шидэт араатнуудын уулс, Хоёрдугаарт Мандах нарны уулс, гуравдугаарт Харанхуйн ой багтана. Энэ газрууд маш уудам нутаг талбайг эзлэдэг. Шидэт араатнуудын уулс бүхий тивээр хойд зүгээс урд зүг арван мянган километр урт үргэлжилдэг. Маш олон шидэт араатнуудтай ба тэнгэр газрыг сөнөөх хүчтэй гэгээнтэн зэрэглэлийн араатнуудтай. Шидэт араатнуудын уулсаас болж Юлан тив хэд хэдэн хэсэгт салсан.”

“Шидэт араатнуудын уулсын баруун талаар арван хоёр улс болон гучин хоёр вант улсууд байдаг. Эдгээр улсууд болон вант улсууд хоёр хүчинд харьяалагддаг. Эхний хүч бол Гэгээн нэгдэл. Гэгээн нэгдлийн төв улс бол харин Фэнлай. Харин хоёрдох хүчин бол Харанхуйн холбоо. Энэ хүчний төв Хэйши улс байдаг. Энэ хоёр нэгдэл бие биенээ үргэлж дарж байдаг. Учир нь нэг нь Гэгээнтний сүмээр удирдуулдаг харин нөгөөх нь Сүүдрийн соёлоор удирдуулдаг.

“Шидэт араатнуудын зүүн талаар дөрвөн эзэнт гүрэн зургаан улс тоо томшгүй вант улсууд байдаг. Дөрвөн эзэнт гүрэн үнэхээр том бөгөөд Гэгээн нэгдэл Харанхуйн холбоо хоёрын нөлөөнд автаагүй. Энэ дөрвөн улсад эзэн хааны эрх мэдэл хэмжээлшгүй. Эдгээр дөрвөн улсын алин ч Гэгээн нэгдэлтэй эн тэнцэхүйц хүчтэй.”

“Дөрвөн улс бол Төвдөө Юланы эзэнт гүрэн, урдаа Ринийн эзэнт гүрэн, Зүүн талдаа Рохалтийн эзэнт гүрэн, харин хойд зүгтээ ОБрийний эзэнт гүрэн юм.”

Нэг амьсгаагаар хэлсэн Линлэй маш тайван боллоо.

“Ингээд болоо юу? “ Хогг үл тоомсорлов.

Линлэй тэр даруй үргэлжлүүлэх гэтэл Хогг яриаг тасалдуулан “Чамаас асууя. Гэгээн нэгдэлд аль улс аль вант улсууд хамаардаг юм бэ?”

“Манай Гэгээн нэгдэлд энд зургаан улс арван тава.. долоо…” Линлэй гэнэт сандарлаа.

Хэдэн вант улсууд байгаа талаар дурсамж бүрзгэр байлаа. Тэрээр арван тав эсвэл арван долоон вант улс хамаардаг алин гэдгийг мэдэхгүй байлаа.

“ХМММ!”

Хоггийн хүйтэн хөндий царай гаргаж модон саваа гаргаж ирэв. Линлэй хүлцэнгүйгээр гараа сунгалаа.

[Орчуулагчийн тэмдэглэл : Юлан тивийн газрын зургыг харахыг хүсвэл энд дарна уу.]

Түүний нүд “ТАС” гэсэн дуугаар нэг том болно. Хогг Линлэйн гарыг саваагаар шилбүүрдэж байлаа. Линлэйн гаранд маш тод улаан зураас тодроно. Гэхдээ Линлэй зөвхөн шүдээ тас хийн зууж дуу ч үл гаргана.

“Линлэй чи мэдэх ёстой. Бид Гэгээн нэгдэлд амьдарч байна. Тийм болхоор чи Гэгээн нэгдлийн тухай бүх зүйлийг мэдэх ёстой!” Хогг хүүгээ хүйтнээр харлаа. “Энэ Юлан тивд хамгийн чухал хүч бол дөрвөн эзэнт гүрэн болоод хоёр нэгдлүүд.”

Линлэй толгой дохив.

Хэдийгээр аавынх нь үгс маш энгийн байсан ч гэсэн түүний цаад гүн санааг ойлгож байлаа.

“Хойд хэсгээрээ Гэгээн нэгдэл ОБрийний эзэнт улстай хиллэдэг. Харин урд хэсгээрээ Харанхуйн нэгдэл Юлан эзэнт гүрэнтэй хиллэдэг. Гэгээн сүмийн нөлөөн дор Гэгээн нэгдэл тийм ч хүч сул дорой биш юм.”

Аавынхаа үгийг Линлэй хүлээн зөвшөөрч байлаа.

Өчигдөр тэр маш олон ном уншсан Гэгээн нэгдэл Юлан тивийн соёлын төв хэмээн тооцогддог байна. Энэ үед Гэгээн нэгдэл мөн Юлан эзэнт гүрэнтэй эн зэрэгцэх эдийн засагтай байна.

Мөн энэ бас Гэгээн сүмийн дэмжлэгийг авдаг.

Гэгээн нэгдэл үнэхээр гайхалтай байлаа.

“Өнөөдөр бид урлаг судлана” Хогг хөндий хэлнэ. “Язгууртан айлын залгамжлагчийн хувьд чи урлагын талаар тодорхой хэмжээний ойлголт болон сонирхолой болох ёстой. Урлаг чамд язгууртан хүний эрчимыг татаж өгнө” Хогг том атга мэт боть номыг гарган даруй нээлээ.

“Юлан тивийн тооллоор 3578 онд их мастер чулуун сийлбэрч Проулкс мэндэлсэн..”

Нэг талд Хогг багшилж, нөгөө талд Линлэй цээжлэх гэж хичээж байлаа. Тэрээр аавынхаа шаардлагад нийцхийг хүсч байлаа.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s