Чөтгөр бурхдын домгууд [1]

2 comments

Дараагийн хэсэг

 


Tales of Demons& Gods

download

Чөтгөр бурхдын домгууд

Нэгдүгээр хэсэг – Дахин амилсан нь

Гэгээн өвөг дээдсийн уулсын оройд, гүн хавцал болон уулсын бэлийн голд наран туслаа. Гэсэн хэдий ч уулын хөндийн хажуугаар цас үлдсэн байна.

Зуны эхэн ч гэлээ цас одоо хүртэл хайлаагүй байв. Энэ газрын цас маш удаан хайлдаг. Араатнуудын архираан бас үе үе сонсогддоно.

Уулын хөндийд гайхалтай хот харагдана.

Гэгээнтнүүдийн уулсын гадна тэр чигтээ араатнуудаар дүүрсэн байв. Эдгээр хүмүүс уулсын гүнд амьдрахдаа зуун зуун жил гадна дэлхийтэй харьцаагүй.

Энэ хотод амьдрах хүмүүс гадна ертөнц ямар байгаа талаар ямар ч мэдээлэлгүй. Түүхэнд бичигдэхдээ: Хүн төрөлхтний алтан эринд мянган домгийн зэрэглэлийн тулаанчид, чөтгөрийн сүнстнүүд амьд ахуй байхад хүмүүс маш уудам тивийн эзэгнэн эзэнт гүрнүүд байгуулсан ч одоо тэд бүгд нуран унасан байдаг.

Энэ хот харин газарзүйн хувьд нууцлаг учраас харанхуйн эриний үед маш сайн хамгаалагдсан байна. Гэсэн хэдий ч үе үе цасны салхит араатнуудын хүчтэй дайралт гэгээнтнүүдийн уулсаас ирдэг. Эдгээр олон хэцүү хүнд сорилтуудтай тулгарсан энэ хотын иргэд дахин дахин хотоо сэргээн иржээ.

Хотын хана хэрэм түүхийн үнэт дурсгалын өв болж үлдсэн.

Энэ хотыг Яруу алдрын хот гэдэг ба одоо  хүн төрөлхтийн итгэл найдварын бэлэг тэмдэг юм.

Гэгээн оддын сургууль, Шинэ тулаанчдын анги

Гучаад хүүхэд ангид суун, эмэгтэй багшийгаа мэдлэгээ дэлгэрүүлэхийг хүлээж байв. Эдгээр хүүхдүүд бол шинэ тулаанчдын ангийн сурагчид. Харин энэ анги бол Яруу алдрын хотын Гэгээн оддын сургуулийн шинэ тулаанчдын анги.

“Би Шэн Жиү багшийг Ариун гэр бүлийн, 3-одтой мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн гэж сонссон.”

Хэдэн хүүхдүүд аяархнаар хоорондоо ярьцгаана.

Хүүхдүүдийн анхаарал бүгд багш дээрээ төвлөрчээ. Багш нь өндөр бөгөөд том цээжийг нь барих биендээ наалдсан торгон хувцастай байлаа. Тэрээр туранхай, цагаахан хөлтэй бөгөөд үл ялиг нүүрээ будсан нь өөрийг нь эрхэмсэг харагдууна. Түүний нүд бардамнал болон бахархалаар дүүрэн байв. Тэрээр язгууртан айлын хүүхэд болж төрсөн ба 3-одтой мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн учраас бардам байх нь аргаггүй бизээ.

3-одтой мөнгөн чөтгөрийн сүнстний хувьд тэрээр багшлахаар яасан ч ирэхгүй. Гэхдээ өөрийн үеэлээ энэ ангид сурч байгаа учраас тэрээр багшлахыг зөвшөөрсөн байна.

“Чөтгөрийн сүнстнүүд бас тулаанчид үндсэндээ таван зэрэглэлтэй. Үүнд: Хүрэл, Мөнгө, Алт, Хар алт болон Домгийн зэрэглэл багтана. Бүх зэрэглэл дотроо таван шаттай ба  1-одноос 5-од хүртэл хуваагддаг.”

“Чөтгөрийн сүнстэн тулаанчдаас илүү хүчтэй. Чөтгөрийн сүнстнүүд үнэхээр гайхалтай хүмүүс. Тэд өөрсдийн цөм дотроо сүнсний биеийг бүрэлдүүлж чаддаг. Мөн тэд олзлогдсон чөтгөрөө өөрийн сүнсний биендээ оруулж тулалдах явцдаа ашиглана. Энэ чадвар тэднийг дийлдэшгүй болгож өгдөг. Ямар ч тулаанчид энэ хүмүүстэй энэ зэрэгцэхгүй.” Шэн Жиү эрүүгээ өндөрт өргөн бардамнан ярилаа. “Миний хувьд миний чөтгөр бол Улаан галт үнэг.”

Гэнэтхэн Шэн Жиүгийн нүүр болон гар хувирлаа. Түүний нүүрний хэлбэр илүү хурц болж, шүд нь араатан мэт соёоллоо. Эцсийн эцэст түүний ар талаас сүүл урган цухуйв.

“Чөтгөртэй нэгдсэнийхээ дараа би галын чадварыг авдаг. Чөтгөрүүдийн дунд улаан галт үнэг бол алтан зэрэглэлийн араатан. Юу гэсэн үг бэ гэхээр би хамгийн сайндаа алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болж чадна гэсэн үг. Гэхдээ мэдээж хэрэв би алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болсон тохиолдолд илүү хүчирхэг чөтгөрөөр өөрийнхөө чөтгөрөө сольж болно.”

Шэн Жиү өөрийнхөө хөгжлөө бодох тутамдаа бардамнадаг байна.

Шэн Жиүгийн үг сурагчдыг гайхшруулав. Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн бол хүүхдүүдийн мөрөөдлөөс ч давсан зүйл юм.

Шэн Жиү өөрийнхөө хичээлээ үргэлжлүүлж байхад Не Ли хойд эгнээнд сууж байлаа. Түүний оюун бодол нэгэн төрлийн гүн трансд орсон байгөөд түүний сүнс эргэн тойронд хөвж байв.

Нэлээн удсаны эцэст Не Ли өөрийнхөө нүдийг аажуухан нээлээ. Өөрийнхөө урд байгаа дүр зурагт тэрээр эргэлзэхээ больсон байлаа.

“Би хаана байна?” Не Ли аяархан өөрөөсөө асуулаа.

Өөрийнхөө гараа буцаад жижигхэн болсон, арьсаа илуү тольгор болсоныг хараад машид цочирдов.

Шэн Жиү самбарын урд зогсолтгүй ярьж байв. Не Ли өөрийнхөө сургуульд орсон жилээ маш сайн санадаг. 3-одтой мөнгөн чөтгөрийн сүнст багш маш бардам, хээнцэр хүн байсан. Түүнээс болоод Не Ли суралцахыг хүсэхгүй тохиолдол олон гарч байсан.

“Би жинхнээсээ дахин төрсөн юм гэжүү?” Не Ли машид цочирдлоо. Гэгээнтнүүийн хааны зургаан тэнгэрлэг зэрэглэлийн араатнуудтай тулалдан хүрээлүүлэн, нас барснаа тэрээр санаж байв. Гэтэл түүний сүнс буцаад өөрийнх нь арван гурван настай үеийн бие уруу дахин амилжээ.

Не Ли хажуу тийш хартал дотны хүмүүс нь байлаа. Лү Пиао, Ду Зө. Энэ хоёр хүн түүнтэй амьд ахуйдаа жаргал зовлонгоо хуваалцдаг ахан дүүс нь байсан. Өмнөхөөсөө ялгаатай ганц зүйл нь одоо тэд маш хүүхдээрээ жоохон харагдаж байв.

Не Ли харин зүүн тийшээ харлаа. Хэдэн метрийн өмнө маш үзэсгэлэнтэй юутай ч харьцуулашгүй эмэгтэйн дүр төрх түүний нүдэнд тусна. Түүнийг Е Зиюун гэдэг. Тэрээр хэдийгээр арван гурван настай ч аль хэдийн маш хээнцэр, тансаг харагдана. Тэрээр нил ягаан өнгийн мөр хүртлээ урт үстэй байжээ. Нумарсан хөмсөгтэй бөгөөд ухаалаг харцтай юмсанжээ. Инээмсэглэх төдийд гүн хонхорхой хацар дээр нь үлддэг байна.

Хэдийгээр хүүхэд шиг харагдах хэдий ч гэсэн Не Ли түүнийг том болвол маш үзэсгэлэнтэй, сэтгэл татам эмэгтэй болно гэдгийг мэдэж байлаа. Тэрээр цагаан торгон даашинз өмссөн түүнд илэрхийлэшгүй тансаг дүр төрхийг өгсөн байлаа. Не Ли өнгөрсөн амьдралдаа түүнтэй өсвөр насны хүүхэд байхаасаа л гүн холбоотой байсан.

“Тэр үхээгүй байна шүү дээ!”

Тэрээ гахах мэт болтлоо маш ихээр догдолсон байлаа.

“Би үнэндээ өнгөрсөнд ирлээ гэжүү? Энэ үнэн үү? Зүүд биш байгаа?” Не Ли өөрөөсөө олон удаа асуун өөрийгөө хүртэл чимхэж үзлээ. Түүнд мэдрэгдэж тодорхой өвдөлт энэ зүүд биш гэдгийг гэрчилнэ. Тэрээр гэнэт нэг зүйлийн талаар бодлоо.

“Түр зуурын чөтгөрийн сүнсний ном. Энэ түр зуурын чөтгөрийн сүнсний ном байх ёстой!”

Не Ли толгойгоо гудайлган түүнийг эрсэн боловч түр зуурын чөтгөрийн сүнсний номыг олж чадахгүй байлаа.

Не Ли энэхүү дахин эргэж төрсөн гайхам тохиолдол түр зуурын чөтгөрийн сүнсний номтой холбоогүй гэдэгт итгэхгүй байлаа. Энэхүү номны зохиолч үл мэдэгдэх бөгөөд Не Ли энэ нууцлаг номыг үргэлж өөртөө авч явдаг байжээ. Тэрээр гэгээнтнүүдийн хаан болон тэнгэрлэг зэрэглэлийн араатнуудтай тулалдаж байхдаа түүний ном өөрийнх нь цусанд будагдсан байсныг санажээ. Энэ яг түр зуурын чөтгөрийн сүнсний ном түүнийг арван гурван настай үеийнх уруу эргэж авчирсан хэрэг байх ёстой.

Таньдаг хүмүүсээ харсныхаа дараа өөрийнхөө холын дурсамжуудаа бодлоо.

Яруу алдрын хот цасан салхит араатнуудын дайралтанд өртсөнийг саналаа. Яруу алдрын хотын хамгаалагч домог зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн Ноён Е Мо араатнуудтай хийх тулаанд мянга мянган хүний хамт нас барсныг эргэн саналаа. Энэхүү тулаанаас хэдхэн мянган хүн амьд үлдэж элсэн цөлд дүрвэсэн байна. Өвөг дээдсийн уулсын зүүн талаар элсэн цөлд дүрвэж байхад амьд үлдэгсэд нэг нэгээрээ цөлд нас барсаар байлаа. Гэтэл нэг өдөр тэд цөлд араатнуудаар бүслэгджээ. Удаах орой нь Не Ли болон Е Зиюун хоёр бие биенийхээ сүнсээ холбосон юм.

Тэр шөнө Не Ли эцэст нь бурханлаг тэр эмэгтэйг гараараа зүрхэндээ наасан.

Шөнийн тэнгэр дор, мөнгөн сар туяагаа тусгаж байлаа. Е Зиюуний гайхалтай бие, түүний очир мэт тунгалаг арьс яг л хаш баримал шиг байжээ. Тэд бие биесээ гал халуунаар тэвэрлээ.

Хэрэв Яруу алдрын хотын сүйрэл байгаагүй бол, мөн гамшигт бултан зугтаалт байгаагүй бол тэрээр хэзээ ч Е Зиюунд таалагдахгүй байлаа. Тэрээр унаж байгаа гэр бүлд төрсөн авьяас муут нэгэн байлаа.

Түүний дараа дахин бүлэг араатнуудаас хамгаалахын тулд Е Зиюун нэг араатны саварт амь насаа алдсан байдаг. Не Ли харин тэр мөчийг хэзээ ч мартаж чадаагүй байдаг.

Үхэл амьдралын заагт ирсэн туршлагуудаас Не Ли төгсгөлгүй цөлөөс амьд үлдсэн байдаг.

Түүний чадвар муу байсан хэдий ч амьд үлдэх түүний зөн совин Тэнгэрлэг тивээр аялах боломж өгсөн байдаг. Тэрээр олон араатнуудтай тулалдаж явсан олон хүмүүстэй таарч явжээ. Тэрээр мөн олон нууцлаг зүйлстэй таарсан байдаг. Мэдээж нэг нь бол түр зуурын чөтгөрийн сүнсний ном юм. Энэ ном байгаагүй бол Не Ли хэзээ ч буцаж эргэж ирж чадахгүй байх байсан.

Энэ нууцлаг түр зуурын чөтгөрийн сүнсий ном түүнийг цаг хугацаанд буцааж авчирлаа шүү дээ!

Яруу алдрын хотын сүйрлийн өмнө тэр ирсэн байлаа. Түүний эцэг эх, ахан дүүс тулаанд амь насаа алдахаас өмнө. Е Зиюун зутаан явж байгаад нас барахаас ч өмнө.

“Би нэгэнт эргэж ирсэн учир тэнгэр надад дахин боломж өгсөн байна. Би Яруу алдрын хотын сүйрлийг дахин болгохгүй!” Не Ли нэг амьсгаагаар хэлээд шүдээ зуулаа. Тэрээр шулуухан шийдвэрээ гаргалаа.

Тэрээр энэ сургуульд дөнгөж элсэн орж байхдаа арван гурван настай байсан гэдгээ саналаа. Не Ли машид жаргалтайгаар инээхийг хүсч байлаа, “Би эргээд ирлээ, Ямар гоё юм бэ?”

‘Гэгээнтнүүдийн эзэн хаан, дараа уулзах үедээ би чамайг алж өөрийнхөө өмнөх амьдралын өшөөгөө авах болно!’

Яруу алдрын хотын сүйрэл байгаагүй бол Е Зиюун тэр хоёр тэс хөндлөн хүрээлэлд амьдрах байсан. Тэр хоёр хамт байх боломж үгүй байх байсан. Е Зиюун Яруу алдрын хотын захирагчын охин, хотын хамгаалагч домогт зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн Е Мо түүний өвөө гэдгийг дурдах ч хэрэг үгүй. Не Ли бол хүчгүй сул дорой болж байгаа гэр бүлээс гаралтай. Тэр хоёр оргон зутаалын үедээ бие биедээ ойртон сэтгэлтэй болсон.

Е Зиюун сургуульд анх ороход түүний угсаа гаралыг хэн ч мэддэггүй байсан. Зөвхөн Не Ли түүний угсааг дараа нь мэддэг.

Яруу алдрын хот дотор гурван үндсэн гэр бүл байдаг. Тэнгэрлэг гэр бүл, Ариун гэр бүл, мөн Цаст салхины гэр бүл. Тэд Яруу алдрын хотын бүх эрх мэдлийг авдаг бөгөөд язгууртан гэр бүлүүдийн оргил билээ. Хотын захирагч ихэвчлэн энэ гурван гэр бүлээс сонгогддог. Үндсэн гэр бүлийн дараагаар гурван язгууртан гэр бүл, түүний дараа арван хоёр бага язгуур угсаа бүхий гэр бүлүүд багтана.

Не Ли Тэнгэрийн тэмдэг гэр бүлээс гаралтай. Энэ нь бага язгуур угсаа бүхий гэр бүлүүдээс хамгийн сүүлд бичигддэг. Ийм бага хэргэм зэрэгтэй учир гурван үндсэн гэр бүл, долоон язгууртан гэр бүлтэй харьцуулашгүй их ялгаа гарч ирнэ.

Не Ли-гийн угсаа гарлаар Е Зиюунтэй хамт байна гэдэг боломжгүй зүйл.

Гэхдээ Не Лигийн нүдэнд гал халуун оч дүрэлзэж байлаа. Тэрээр нэгэнт эргэж амилсан учир ямар нэгэн асуудал байна гэж үү? Түүний суурь хэдийгээр одоо муу ч гэлээ өнгөрсөн амьдралынхаа агуу их мэдлэгийнхээ ачаар ур чадвараа нэмэгдүүлнэ гэдэг бол боломжгүй биш.

“Не Ли, чи юунд инээгээв? “ Лү Пиао Не Ли уруу сониучирхан асуулаа. Тэр түүнийг галзуурсан юм болов уу гэж бодсон байна. Өөрийгөө шоолон инээж, бүр тэр ч байтугай Е Зиюун уруу этгээд харцаар харахыг бодвол.

“Зүгээр л жаргалтай байна. Чамайг харсандаа баяртай байна сайн дүү минь” Не Ли маш баяртайгаа Лү Пиао-г тэвэрлээ. Энэ бол түүний өнгөрсөн амьдралынх жирийн нэг зуршил байлаа.

Жигтэй байдлаар тэврүүлсэн Лу Пиао ууртайгаар  “Хөөе, Не Ли, чиний сайн дүү чинь хэн юм бэ? Чи муу ижил хүйстэн болоо юу! Хурдан намайг тавь!”

Лү Пиао тэмцэж байв. Тэд сургуулиа удалгүй эхэлсэн. Хэдхэн өдөр хамт байсан байна. Одоогийн байдлаар тэр хоёр ийм дотно байх үе биш байлаа.

Не Ли түүнийг чанга тэвэрсээр байлаа. Лү Пиао уруу нухацтай харснаа “Чи одоо юу гэж бодож байсан ч миний хувьд чи үргэлж миний сайн дүү байх болно.”

Үнэндээ Не Ли Лү Пиаод өмнөх амьдралынхаа амь сорьсон адал явдлуудаа ярьж өгч болохгүй байлаа.

Не Ли-г харснаа Лү Пиао мэл гайхширч хоцорсноо “Гажиг!” гэж хэллээ.

Лү Пиао Не Ли уруу харснаа “Би чамайг Яруу алдрын хотын язгуур угсаатай гэдгийг мэднэ. Гэхдээ би чамд анхааруулья. Тэр охинд санаархсаны ч хэрэггүй. Тэр охины угсаа гарал үнэхээр нууцлаг. Би тэр охиныг сургуульд анх ороход сургуулийн захирал түүнд биечлэн дотуур байр бэлдсэн гэж сонссон.”

Не Ли багахан шүдээ зуулаа. Лү Пиао хэдийгээр түүнийг Е Зиюуний гарал угсааг аль хэдийн мэдэж байгааг мэдэхгүй байлаа.

Урт үст гайхам сайхан үзэсгэлэнтэй эмэгтэй рүү  харснаа “Тэр бол миний эмэгтэй!” Не Ли тунхаглалаа. Түүний зүрх тэр шөнийн явдлыг бодоод үнэхээрийн туйлын байлаа. Тэрээр зүрхэндээ халуу оргихыг яаж ч чадахгүй байв.

Не Ли гэнэтхэн Е Зиюунийг дөнгөж арван гурван настай гэдгийг саналаа.

“Зиюун чи өсч том болохоороо сэтгэл татам үзэсгэлэнтэй эмэгтэй болно. Би чамайг хамгаалж хамт өсч том болцгооё.”

Е Зиюун холгүйхэн нэг зүйлийг мэдэрлээ. Тэрээр хойшоо харж Не Лиг харлаа. Тэрээр хөмсгөө багахан өргөж Не Лиг хүүхэмсэг язгууртан гэж бодлоо. Хичээл эхэлснээс л хойш тэрээр өөрийг нь нүд салгалгүй ширтэж байлаа.

Е Зиюун өөрийнхөө угсаа гаралаа ашиглан найзуудтай болохыг хүсэхгүй байлаа. Гэсэн хэдий ч тэрээр дээрхлүүлж доромжлуулахыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш.

 


Дараагийн хэсэг

Сурталчилгаа

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [1]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.