Хуйларч буй луу [3]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Хэсэг 3 – Луугийн дайчин овог (Хоёрдугаар хэсэг)


“Луугийн цуст дайчин овог?” Линлейгийн бүхэл толгой эргэх шиг боллоо.

Линлейгийн нүдэнд өөрийнх нь овог энгийн маш эртний хүнд хэцүү цагийг туулж байгаа овог мэт байсан. Яаж манай овог домогт луугийн цуст дайчний овог байж болох бэ?

“Чи надад итгэхгүй банйа уу?” Хоггийн царайнд бардамхийсэн дүр зураг гарч ирлээ. “Линлей босоод сүнсний тавцангуудыг нэг сайн ажаадах даа. Одоо чи дээр нь бичсэн бүх үгсийг уншиж болно.Сүнсний тавцангуудын ар талд тэнгэрт хальсан өвөг дээдсийн түүх байгаа. Харин хамгийн дээр байгаа гурван сүнсний тавцан бол луугийн цуст дайчин байсан өвөг дээдсийн маань түүх!”

Хогг Линлейн гараас бариад “Нааш ир.”

Хогг Линлейг дагуулан олон сүнсний тавцангуудын ард очлоо. Хүүгээ өргөөд Хогг “Одоо ард байгаа үгүүдийг хар”

Линлей нүдээ том болгоод уншиж эхэллээ.

Тавцангууд дээр сийлсэн үгс маш гүн бөгөөд тод үлдсэн байлаа. Эдгээр таван мянган жилийн настай үгс маш гайхалтай түүхийг өгүүлнэ.

“Баруч. Юлан тивийн хамгийн анхны луугийн цуст дайчин. Юланы он тооллоор 4560 онд Линан хотын хэрмийн гадаа Баруч Хар луу болон Ган мөсний луутай тулалдсан. Үр дүнд тэрээр ган мөсний луу болон хар лууг хоёуланг алж түүнийг ертөнц даяар мэддэг болжээ. Юланы тооллын 4579 онд хойд далайн эргээр Баруч есөн толгойт хэвлээр явагч хаантай тулалдав. Тэр өдөр давалгаа хүчтэй давалгаалж ойрын хотууд сүйлрлээ. Бүхэл өдөр шөнө тулалдсаны эцэст Баруч есөн толгойт хэвлээр явагч хааныг аллаа. Эцэст нь Баруч өөрийн Баруч овгоо үүсгэн бий болгоч Баруч овгийн анхны ахлагч боллоо.”

“Риан Баруч. Юлан тивийн хоёрдагч луугийн цуст дайчин. Юлан тивийн 4690 онд Шидэт араатнуудийн уулсаас тэрээр гэгээнтэн зэрэглэлийн алтан лууг ялж өөрийнхөө болгосон. Тэрээр алтан лууг хөлөглөгч дайчин хэмээн олонт танигдсан. 4697 онд…”

“ Хазард Баруч. Юлан тивийн гуравдагч луугийн цуст дайчин. Юлан цаг тооллын 5360 онд төрсөн. Тэрээр цуст нүдэт дэлт арслантай хамгийн анх Мандах нарны уулсын бэлд тулалдсан. Тэрээр арсланг ялан дийлснээр арслан зугтаан дутаасан байна. Энэ нь түүнийг ертөнц даяар алдартай болгосон…”

….

Хүчирхэг хүмүүсийн нэр дараалсаар, гайхалтай түүхийн дараа гайхалтай түүх гарч ирэн Линлейн цус маш хурдтай түүний судсаар урсан өнгөрч байлаа.

“Манай овог, үнэндээ луугийн дайчдын овог гэжүү?” Линлей машид догдолсон байв.

Түүний хажууд Хогг намуухан дуугаар. “ Баруч гэр бүлийн анхны гурван үе бүгд луугийн дайчид байсан. Луугийн дайчин болсноор тэр хүний амьдрал машид уртасдаг. Хоёрдогч үеийн луугийн дайчин долоон зуун нас хүртлээ хүнтэй гэрлэж хүүхэдтэй болоогүй”

“Харин дараа нь?” Линлей гайхлаа. “Ааваа, манай овог яагаад одоо луугийн дайчидгүй юм бэ?”

Хогг толгой дохилоо. “Луугийн дайчин болохын тулд цусан дахь чиний луугийн цус өндөр нягттай байх ёстой. Илүү өндөр нягттай байх тусмаа сайн. Харин олон үеийн дараагаар манай овгийн луугийн цус багассаар ирсэн. Гэхдээ бүр устаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам хаанаас ч юм маш өндөр луугийн цустай хүн гарч ирнэ.”

“Хазард Баручийн дараагаар дөрөвдөгч Луугийн дайчин гарч ирсэн. Мянган жилийн дараа. Түүний дараа арван таван зуун өнгөрсний дараа тав дах луугийн дайчин эцэст нь манай гэр бүлд гарч ирсэн. Гэхдээ түүнээс хойш мянган жилд нэг ч луугийн дайчин гарч ирсэнгүй ээ.”

Хогг толгойгоо сэгсэрснсээ гүнзгий санаа алдав. “Тав дахь луугийн дайчин Юлан тивд дөнгөж хоёрхон зуун амьдарсан. Тэрээр алга болохоос өмнө мянган жил манай Баруч овог ихэд хүчгүй болсон. байсан”

Мянган жилийн дараа хамгийн хүчирхэг гэр бүлүүд хүртэл хүчгүй болж болно.

“Гэсэн хэдий ч бидэнд итгэл найдвар байна. Магадгүй ирээдүйд манай залгамжлагчдаас өндөр луугийн цустай хүн төрж луугийн дайчин болж болно. Хэрэв шаардлагыг хангавал хэдхэн арван жилийн сургуулилтаар жинхэнэ луугийн дайчин болж болно. Тэр үед Баруч овог өмнөх нэр төрт өдрүүдээ сэргээн буцаж луугийн дайчдын овог гэдгээ тунхаглана!” Хоггийн нүд гэрэлтэв. “Линлей чи одоо зургаан нас зургаан сартай. Дүрэм ёсоор чиний насан дээр чиний цусан дахь луугийн цусны агууламжийг шалгана. Тэгэхээр өнөөдөр би чамайг шалгах гэж байна.”

Линлей хөшиж орхив. “Миний цусан дахь луугийн цус аа? Намайг шалгах ий?” Линлей энэ шалгалтын цаадах утга санааг ойлгож байлаа. Энэ шалгуураар луугийн дайчин болох эсэхийг тэрээр тогтнооно.

“Линлей эндээ хүлээ. Би луугийн цуст тэвнээ аваад ирье” Хогг машид догдолсон байлаа. Тэрээр өвөг дээдсийнхээ танхимаас гарч хажуугийн хувийн өрөөнд орлоо.

“Луугийн цуст дайчин? Би үнэхээр луугийн цуст дайчин болох юм гэж үү?” Линлей өөртөө итгэхгүй байлаа.

Линлей тэнд зогсож байхдаа дотроо төөрөгдөж байлаа. Тэрээр айдас болон баяр хөөрөөр дүүрэн байлаа. Тэрээр түүний цусад дахь луугийн цус хангалттай хэмжээтэй байхгүй байв вий гэхээс айж байлаа.

“Хэрэв би бүтэлгүйтвэл, Аав маань сэтгэл гутрана даа” Линлей зөвхөн аав, дүүтэйгээ өссөн болхоор аавынхаа урмыг хугалахыг хүссэнгүй. Гэхдээ түүний цусан дахь луугийн цусны хэмжээ бол түүний шийдэх зүйл биш юм.

Богинохон хугацааны дараа Хогг хорин сантиметр урт тэвнэ авчирлаа.

“Луугийн цуст тэвнэ?” Линлей аавынхаа гарт байгаа урт тэвнийг харлаа

“За Линлей. Энэ тэвнэ арьсанд чинь орохоор огт өвдөхгүй. Гараа сунга” Хогг инээмсэглэв. Линлей ч толгой дохив. Гүнзгий амьсгаа аваад Линлей баруун гараа сунгах. Гар нь чичирж байгааг харвал Линлей үнэхээр сандарсан байв.

Линлей ч биш. Үнэндээ Хогг ч бас сандарч байлаа.

“Тэсээрэй” Луугийн цуст тэвнийг бариад Хогг Линлейн ядам хуруунд тэвнэ хатгалаа. Линлей багахан хэмжээний өвдөлт мэдэрсэн ч тэвнэ хувирч бараан өнгөтэй боллоо.

Түүний гар салганаж Хогг тэр даруйдаа Луугийн цуст тэвнийг өргөж маш хянуур хянаж үзлээ.

Толгойгоо өргөөд Линлей аав уруугаа маш болгоомжтой харж “Миний цусан дахь луугийн цусны хэмжээ хангалттай байна уу? Яагаад аав Луугийн цуст тэвнийг ингэж удаан хараад байна?” Линлей муу совин татаж байлаа.

“Ха” гүнзгий амьсгаа гарган Хогг Луугийн цуст тэвнийг хажуудаа тавьлаа.

Аавынхаа санаа алдарсныг сонсоод Линлей өөрийнхөө цусан дахь луугийн цусны хэмжээг хангалттай хэмжээнд хүрээгүйг мэдээд нулимс нь урсаж өглөө.

“Линлей чи яагаад уйлаад байна? Битгий уйл. Зүгээрээ, битгий уйл” Хогг тэр даруйдаа Линлейг тэвэрлээ. Линлейг уйлахыг хараад Хогг зүрх нь урагдах мэт санагдаж байлаа. Эцсийн эцэст Линлей ердөө зургаан нас зургаан сартай шүү дээ. Тэр бол зүгээр л нэг хүүхэд.

“Би уйлахгүй ээ. Тиймээ уйлахгүй” Линлей хоёр удаа нусаа татаад, өөрийгөө хүчээр тайвшрууллаа. “Ааваа намайг уучлаарай. Би таны урмыг хугаллаа.”:

Линлейн үгийг сонсоод Хоггийн зүрх дулаацсан мэт санагдлаа. Тэрээр Линлейг тэврээд “Линлей битгий гутраа. Би үнэндээ хэтэрхий их итгэж найдаагүй ээ. Мянган жил арваад үеийн дараа нэг ч хүн луугийн дайчин болоогүй. Чи бүтэлгүйтсэн ч гэсэн аав нь чамайг зэмлэхгүй ээ”

Аавынхаа дулаахан цээжийг мэдрэхэд Линлейн чангарсан цээж аяандаа суларлаа.

Энэ мөчид хоёр настай Вартон аль хэдийн Хири өвөөгийн тэвэрч унтсан байлаа.

“Линлей яг одоо Баруч овог Чи би бас чиний дүүгээс бүрдэж байна. Би үнэхээр ихээр хүлээж байгаагүй. Би хэзээ ч луугийн цуст дайчин болно гэж итгэж найдаж байгаагүй.” Хогг өөрийгөө шоолон инээлээ. Луугийн цуст дайчин болох юу гэж тийм амархан ажил байх билээ?

Линлей толгойгоо өргөөд аавыгаа ширтлээ.

Линлей аавыгаа өөртэй нь ийм маягаар ярихыг бараг харж байгаагүй. Жирийн үед түүний аав маш зарчимч бөгөөд маш шулуухан хүн байдаг.

Сүнсний тавцангуудыг хараад Хогг хуурай гунигт автлаа. “Миний амьдралын туйлын зорилго бол Баруч овгийн өвөг дээдсийн олон үе замжиж ирсэн өвийг буцааж авчрах юм.”

“Бидны өвөг дээдсийн өв? Энэ чинь юу билээ? Би яагаад өмнө сонсож байгаагүй юм бол?” Линлей гайхшран асуулаа.

Хогг бахархалтай аргаггүй “Манай өвөг дээдсийн өв – “Алуурчин” дайны сэлэм юм. Энэ манай анхны овгийн ахлагч Юлан тивийн анхны луугийн дайчин Баручийн хэрэглэдэг байсан сэлэм. Ээ халаг… түүний залгамжлагч нар үнэхээр ач тусгүй юмаа. Зургаан зуун жилийн өмнө ядуурлын улмаас нэгэн тансаг хэрэглээнд дуртай залгамжлагч манай өвийг мөнгөний төлөө зарсан.”

Түүнийг ярихад Хогг үнэхээр ихэд харамссанаас түүний бие чичирч байлаа.

Толгойгоо хий дэмий сэгсрэн “Түүнээс хойш залгамчлагчид дайны сэлэм “Алуурчин” буцааж авчрах гэж хичээсэн ч гэсэн зургаан зуун жилийн дараа нэг нь ч бүтэлтэй болоогүй. Эцсийн эцэст бид чинь дайны сэлэм  “Алуурчин”-г 180,000 алтан зоосоор зарсан шүү дээ. 180,000 алтан зоос! Бид ийм их хэмжээний мөнгийг яагаад ч олж чадахгүй. Бид оллоо ч гэсэн одоогийн сэлмийн эзэн бидэнд зарахыг хүсэхгүй шүү дээ”

Эртний луугийн цуст дайчны овог үнэндээ өөрийнхөө өвөг дээдсийнхээ өвийг зарсан байна.

Энэ бол доромжлол!

Эртний луугийн цуст дайчны овгийг доромжилсон доромжлол!

Зургаан зуун жилийн өмнөөс бүх үеийнхэн дайны сэлмээ авах гэж оролдсон ч гэсэн тэд бүтэлтэй болоогүй.

Одоогийн овгийн ахлагч Хогг ч гэсэн энэ хүсэлтэй. Гэхдээ одоогийн овгийн эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр муу байгаа. 180,000 алтан зоосоо? Тэд одоогийн байгаа бүх эд хөрөнгөө, эдлэнгээ зарсан ч гэсэн ийм их хэмжээний мөнгө олж чадахгүй байх.

Бидний өвөг дээдсийн өв алдагдсан. Энэ доромжлол Хоггийн зүрхэнд маш том ачаа болж ирдэг. Тэрээр өөрөөсөө ичиж, юу ч хийж чадахгүй байгаа учир өвөг дээдсийнхээ нүүрийг харж чаддаггүй байна.

Аавыгаа хараад Линлей аавыгаа зоригжуулж “Ааваа битгий гутраа. Би нэг л өдөр гэр бүлийнхээ өвөө эдлэн газартаа буцаан авчрана гэж амлаж байна!”

“Чи юу даа?” Хогг инээдээ барьж ядан. Түүний харц хайраар дүүрлээ. Тэрээр Линлейн үсийг илнэ

Дотроо Хогг нууцханаар “Линлей. Чи мэдэхүү саяын чиний хэлсэн үгсийг…. би бас чиний өвөөд олон жилийн өмнө хэлж байснийг.” Зургаан зуун жилийн оролдлого бүгд бүтэлгүйтсэн. Үүнийг хэрхэн амархан биелүүлж болох билээ? Эцсийн эцэст дайны сэлэм “Алуурчин”-ийг худалдан авсан хүн жирийн хүн байх учиргүй.

Яагаад тэд зарах хүсэлтэй байх билээ

Тэд зарах хүсэлтэй байлаа ч гэсэн Баруч овог хэрхэн үнийг нь төлөх билээ?

“Ааваа та надад итгэхгүй байна уу?” Толгойгоо өргөн Линлей аавыгаа харлаа.

“Би чамд итгэж байна, итгэж байна” Хогг инээлээ.

Аав хүү хоёр бие биендээ машид ойрхон байлаа. Энэ үед луугийн дайчин овгоос зөвхөн гуравхан хүн үлджээ. Энэ унаж сульдаж буй овог хэзээ өөрийн өнгөрсөн үеийн нэр алдараа дахин эргүүлж авах бол?

Яг энэ мөчид аавынхаа цээжийг налж байгаа Линлей гараа маш чанга атгасан байлаа!

 


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

2 comments on “Хуйларч буй луу [3]”

    1. Баярлалаа.
      Өнөөдөр 12.00 цагаас Чөтгөр бурхдын домгууд [2] хэсэг, 22.00 цагаас Хуйларч буй луу [4] бэлэн болно.

      Боломжтой бол өдөр бүр Хуйларч буй луу, Чөтгөр бурхдын домгуудын шинэ хэсгийг нийтлэж байна.

      Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s