Хуйларч буй луу [Ном 1, Хэсэг 2]

Хуйларч буй луу зохиолын хоёрдугаар хэсэг бэлэн боллоо.

Хянасан Д. Цэлмэг

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг 

Дараагийн


Нэгдүгээр ном – Бөгж

Хоёрдугаар хэсэг – Луугийн дайчин овог (нэгдүгээр хэсэг)


Нүд ирмэхийн зуур дахин хагас жил өнгөрлөө. Зөөлөн дулаан хавар, халуун зун, сэрүүн намар өнгөрөхтэй зэрэгцэн Линлэй шаргуу сургуулилан биеэ хүчирхэгжүүлнэ. Вушан тосгоны хажууханд байдаг алдартай цагаан модны дор хоосон сургуулилтын талбай салхинд хийсэж ирсэн хатсан навчсаар бүрхэгдсэн байлаа.

Харуй бүрий болжээ.

Өнөөдөр маш олон хүн бэлтгэлийн талбайд ирсэн байлаа. Ойролцоогоор гурван зуугаад хүн.

“Өнөөдрийн бэлтгэл сургуулилалт ингээд дууслаа.” Хиллман инээмсэглэв. “Та нарыг явахаас өмнө Вушан тосгоныг орхин цэрэгт элсэж байгаа хүүхдүүддээ баяр хүргэе.”

Намар дууссанаар цэрэг татлага болдог. Тивийн бүх улсууд хоорондоо дайн дажинтай байдаг. Бүхий л хүүхдүүд багаасаа хүчирхэг дайчин болж нэр төрийн одонгоор шагнуулахыг хүсдэг. Үндсэндээ шидтэн болохыг хүсдэг хүмүүс байдаг ч шидтэн болох  маш хүнд ажил. Арван мянгаас нэг л хүн шидтэн болох шаардлагыг хангадаг. Ийм өчүүхэн боломжоор дундаж хүмүүс шидтэн болж чадахгүй.

Харин дайчин болох түүнээс амархан байлаа. Арван долоо хүрэхдээ нэгдүгээр зэрэглэлийн дайчин болсон л бол тэд цэрэгт орж болно.

“Авга Хиллман, Баярлалаа.”

Арван долоон настай зуун хорин хүүхэд бүгд Хиллманд хүндэтгэл үзүүлэн бөхийлөө. Энэ хүүхдүүд ихэвчлэн сургуулилтанд ирдэггүй. Бүгд том хүн болж өөрийн гэсэн ажилтай болсон ч тэд бүгд мөлхөө жаал байхаасаа л Хиллманы гараар хүмүүжсэн. Хиллманыг тэдний хүндэт багш гэж хэлэхэд болно.

Армид элсэхээсээ өмнө бүгд Хиллманд баяртай гэж хэлэх гэж ирсэн нь энэ.

Эрч хүчтэй арван долоон настай хүүхдүүдийг хараад Хиллман маш олон төрлийн зүйлс мэдэрч байлаа. Учир нь Хиллман хүүхдүүдийг цэрэгт татагдахийг хичнээн хүсч байгааг мэдэж байгаа ч арван жилийн дараа хэдэн хүүхэд эргэн амьд ирэх бол гэсэн бодол түүнийг шаналгаж байв.

“Эдгээр зуун хорин хүүхдүүдийн тал нь амьд эргэн ирээсэй л гэж найдья” Хиллман дотроо нууцхан залбирч байв.

Хиллман хүүхдүүдрүү хараад тод бөгөөд тодорхой хоолойгоор. “Жаалуудаа сонсоцгоо! Та бүгд Вушан тосгоны эрчүүд. Вушан тосгоны эрчүүд цээжээ өндөрт өргөж, ямар ч сорилтыг тосч авах ёстой. Юунаас ч айж болохгүй! Ойлгосон уу?”

Бүх арван зургаан настай хүүхдүүд цээжээ тэгшилж, цэх зогслоо. Цэргийн амьдралын халуун уур амьсгалаар хүүхдүүдийн нүд дүүрсэн байв. Тэд бүгд нэгэн дуугаар “Ойлголоо” хэмээн хариулцгаалаа.

“Сайн байна.” Хиллман цэх зогсон хэллээ. Түүний хүйтэн хөндий харц цэргийн хүний эрчимийг санагдуулж байв.

“Маргааш та бүгд явна. Тиймээс өнөө орой сайн бэлдэцгээ. Та нарыг ямар хүчтэйг би мэднэ. Та бүгд маш амархан цэргийн албанд тэнцэнэ гэдгийг би мэдэж байна. Тиймээс би Хиллман та бүгдийг нэр төртэйгээр Вушан тосгондоо эргэж ирэхийг хүлээж байя!!” Хиллман чанга дуугаар хэллээ.

Хүүхдүүдийн нүд гялтганана.

Гэртээ нэр төртэй эргэж ирэх. Энэ бол бүх залуусын мөрөөдөл.

“Одоо би та бүгдийг даруй харьж, бэлтгэлээ базаахыг тушааж байна. Тарж болно!” Хиллман хүйтэн хөндий хоолойгоор тушаалаа.

“Мэдлээ эрхмээ!”

Зуун хорин залуус бүгд хүндэтгэлтэй салах ёс гүйцэтгээд явцгаалаа. Тэдний ард мөн дахин зуун хорин хүүхдүүд биширсэн харцтайгаар үлдэцгээлээ. Маргаашнаас тэд шив шинэ адал явдалтай учирна.

“Насанд хүрч цэрэгт явахад надад хоёр жил дутуу байна.”

“Би үнэхээр сэтгэл хөдөлгөм цэргийн амьдралаар амьдармаар байна. Хэрэв би насан туршдаа Вушан тосгонд амьдрах юм бол үүрд амьдарсан ч энд утга учир үгүй.”

…..

Арван гурван настнууд хоорондоо ярилцана. Бүгд гайхалтай, сайхан зүйлсээр дүүрэн амьдралыг хүсч байлаа. Тэд эд хөрөнгө цуглуулж нэр төрийг хүсч байлаа. Эмэгтэйчүүдээр бишрүүлж, хамаатнуураа магтуулахийг хүсэцгээж байсан юм.

Энэ бол тэдний мөрөөдөл.

“Линлэй, чиний аав Ноён Хогг чамтай уулзах маш чухал ажил байна гэж байна. Бусад хүүхдүүдтэй тоглолгүй надтай цуг гэртээ харь!” Хиллман Линлэйтэй зэрэгцэн явна. Тэрээр Линлэйг бахархан харна.

Линлэй маш ухаантай хүүхэд. Тэрээр  аавынхаа заавар зөвлөгөө дор багаасаа эхлэн маш олон үгийг сурч дийлэнхи номыг уншиж чаддаг болсон.

Унших бол маш тансаг зүйл. Томоохон язгууртан айлын хүмүүс л уншиж чаддаг байлаа. Гэхдээ Баруч овог бол маш эртний хуучин овог. Тиймээс тэд маш олон тооны номнуудтай.

“Авга Хиллман би мэдэж байгаа. Аав маань надад аль хэдийн гурван удаа сануулсан. Аав маань хэзээ ч өмнө нь аливаа зүйлд ийм тууштай байж үзээгүй. Би тоглож байгаад хоцрохгүй ээ.” Линлэй ярзайн сувдан цагаан шүдээ гаргалаа. Түүнд нэг шүд дутаж байгааг эс тооцвол бараг л төгс шүдтэй байлаа.

Линлэйн сүүн шүднүүд нь унаж байнгын шүд нь ургаад эхэлчихсэн.

“Одоо болсон. Чиний нэг үүдэн шүд байхгүй байна шүү дээ. Чамайг инээхээр аманд чинь салхи орж байна.” гээд Хиллман инээмсэглэснээ. “За гэртээ харьцгаая.” гэв.

…..

Баруч овгийн эртний эдлэнгийн өмнөд хэсэгт гэрийнхэнтэйгээ оройн хоолоо идэж дуусгачихаад Линлэй дүүтэйгээ тоглоно.

“Ахаа ахаа, тэвэр, намайг тэвэр!”

Жижигхэн Вартон Линлэйруу гэнэн цагаахан бөгөөд дулаахан хайрын харцаар харж байлаа. Тэрээр тэнцвэргүй алхаж, жижигхэн булбарай гараа Линлэйруу сунгаж түүнийг тэврэх гэж оролдоно. Линлэй холгүйхэн зогсоод Вартоныг өөр дээр нь хүрч ирэхийг хүлээнэ.

“Вартон чи чаднаа!” Линлэй дүүгээ зоригжуулна.

Бяцхан Вартоны эвгүй алхаа хүмүүсийг түүнийг унах вий гэж айлгана. Эцэст нь бяцхан Вартон ах дээрээ очиж ахдаа тэврүүллээ. Түүний толигор зөөлхөн арьс ус мэт зөөлөн байв. Тэрээр дугариг том нүдээрээ ахруугаа хараад хүүхдийг хоолойгоор, “Ахаа, ахаа.” гэж хэллээ.

Бяцхан дүүгээ харсан Линлэй гайхалтай дулаан хайрыг мэдэрч байв.

Ээж эмээ өвөөгүй өссөн ч санаа тавих аавтай билээ. Линлэй харин эрт төрж, эрт том болсон болохоор дүүгээ машид халамжилж хайралдаг. Линлэй том ахын хувьд дүүгээ харах үүрэгтэй.

“Вартон чи өнөөдөр юу сурсан бэ?” Линлэй инээмсэглэнгээ асуулаа.

Вартон маш хөөрхнөөр бодлогорширсноо. Тэрээр маш догдлонгуй байдлаар, “Би өнөөдөр алчуур хэрхэн ашиглахыг сурсан.”

“Алчуураа?” Линлэй өөрийн эрхгүй мишээгээд, “Чи өнөөдөр тэгээд юу арчив даа?”

Хуруугаараа тоолсноо, Вартон. “Би эхлээд шал арчсан, дараа нь бие засаах өрөөний суултуур, дараа нь би … би…… аан тийм би тавганууд арчсан!” Тэрээр ахруугаа магтаалын үг сонсох гэж догдлонгуй харвал.

“Чи бие засах өрөөний суултуур арчиснаа, дараа нь тавгаа арчсан юм уу?“  Линлэйн чих дэлдийлээ.

“Яасан бэ? Би буруу арчсан юм уу? Би тэднийг цэвэрхэн болгосон шүү дээ.” Бяцхан Вартон юу болсныг ойлгохгүй ахруугаа хий дэмий л ширтэнэ.

“Залуу эзэн Линлэй, таныг аав тань дуудаж байна. Би залуу эзэн Вартоныг харж байя.” Улаан хамартай хөгшин эр алхан орж ирлээ. Энэ улаан хамартай хөгшин эр бол Баруч овгийн гэрийн үйлчлэгч Хири юм. Энэ томоохон эдлэнд Хиригээс өөр үйлчлэгч ганц ч байхгүй.

Линлэйд Вартонтой ярилцах цаг байсангүй. Тэрээр Вартоныг тэр даруй Хири өвөөдөө өгөн, зочны танхимруу алхлаа.

“Аав яагаад намайг дуудуулсан юм? “ Линлэй хэдий балчир ч гэсэн аав нь ямар нэг чухал зүйлээс болоод дуудсаныг нь мэдэж байлаа.

Зочны танхимд орвол, Линлэйгээс ч том ширээний цаг байлаа.

Энэ ширээний цаг бол өндөр сайн чанартай эд. Баячууд эсвэл язгууртан айлын хүмүүс л ийм цагтай байдаг. Харин энэ үед Линлэйн аав галын хажууд сууж байлаа.

“Аав яагаад хувцасаа сольчихсон байгаа юм бол?” Линлэй аавыгаа харан ихэд гайхлаа. Уг нь гэртээ аав нь ихэвчлэн энгийн хувцастайгаа байдаг. Саяхан оройн хоолон дээр түүний аав энгийн хувцас өмсч байсан. Гэхдээ одоо тэрээр язгууртний тансаг хувцас өмссөн байна.

Хоггийн бүхэл бие маш эртний ягзуурлаг эрчмээр бүрхэгджээ. Энэ эрчим бол мөнгөөр авч болох зүйл биш. Харин эртний язгууртан овог залгамжлагчиддаа өвлүүлдэг зүйл. Таван мянган жил оршин тогтносон овог яаж энгийн эгэл жирийн язгууртан айлуудтай харьцуулагдах билээ?

Хогг бослоо. Эргэж хараад Линлэйг харвал түүний нүд сэргэх юм.

“Линлэй надтай цуг яв. Өвөг дээдсийнхээ танхимд очьё. Авга Хири чи харин манай гэр бүлийн зүйлсийг мэдэх учраас цуг явж болно.” гээд Хогг инээмсэглэлээ.

“Өвөг дээдсийн танхим?” Линлэй гайхширлаа.

Баруч овгийн гишүүд зөвхөн урд талын эдлэнд амьдардаг. Хойд талын эдлэнд хэн ч очдоггүй болохоор хэн ч тэндэхийг цэвэрлэх гэж очдоггүй байлаа. Зөвхөн өвөг дээдсийн танхим уруу сард нэг удаа орж цэвэрлэдэг байна.

“Гэхдээ одоохондоо өвөг дээдэст тахил өргөх ёслол болох болоогүй шүү дээ. Яагаад бид өвөг дээдсийн танхимруу очиж байгаа юм бол?“ Линлэйд асуух зүйлс маш олон байлаа.

Зочны танхимаас гараад, Хогг, Линлэй, Вартоныг тэвэрсэн Авга Хири цэнхэр чулуун замаар арын эдлэнд очив.

Намрын сэрүү орсныг ч хэлэх үү, өнөө  орой яг л ус мэт хүйтэн байлаа.

Хүйтэн салхи үлээж, Линлэй чичрэхээс өөр зүйл хийж чадахгүй байлаа. Гэхдээ Линлэй нэг ч дуу гаргасангүй. Учир нь өнөөдөр тэрээр ямар нэгэн өөр зүйл болох гэж байгааг  мэдэж байсан юм. Аавыгаа даган Линлэй өвөг дээдсийнхээ танхимруу орлоо.

“Так” өвөг дээдсийн танхим хаагдана.

Танхимын лаануудыг асаахтай зэрэгцэн танхим маш гэгээлэг болж ирлээ. Линлэй тэр даруйдаа танхимын чанх урд сүнсний тавцангууд өрөөстэй байгааг харлаа. Эдгээр нягт сүнсний тавцангууд Баруч овгийн түүхийг өгүүлнэ.

Хогг сүнсний тавцангуудын өмнө үг дуугаралгүй зогсоно.

Линлэй ихэд сандарч байлаа. Бүхий л танхимд жирвэгнэх лаануудаас өөр юу ч алга. Энэ намуухан аниргүй байдал айдас төрүүлэм байв. цээжнээс нь яг л хүнд ачаа зүүсэн мэт.

Гэнэтхэн Хогг эргэж хараад Линлэйд, “Линлэй өнөөдөр нэг зүйл хийх ёстой. Гэхдээ эхлээд би чамд Баруч овгийнхоо түүхийн талаар хэлэх зүйл байна.”

Линлэй зүрхээ маш хүчтэй цохилхыг мэдэрнэ.

“Манай овгийн түүх ээ? Юу байж болох бэ?” Линлэй юу болохыг мэдэхийг их хүсч байгаа ч дуу гаргаж зүрхэлсэнгүй.

Бахархалаар дүүрэн мишээгээд, Хогг тодхон гэгч нь, “Линлэй манай Баруч овог таван мянган жил оршин тогтнолоо. Фэнлай улсад манайхтай адил ийм удаан оршсон овог байхгүй.” Хогг машид бардам хэллээ.

Эртний. Энэ бол язгууртан айлуудын хамгийн ихэд чухалчилдаг зүйл.

“Линлэй. Чи Юлан тивийн дөрвөн Агуу дайчдын тухай сонсож байсан уу?” толгойгоо эргүүлээд Хогг Линлэй уруу харлаа.

Түүний нүд сэргээд Линлэй толгой дохив. “Би мэднэ. Авга Хиллманы хэлснээр дөрвөн Агуу дайчид бол Луугийн цуст дайчин, Ягаан галын дайчин, Барын судалт дайчин, Үхэшгүй дайчин”

Сэтгэл ханасан Хогг толгой дохиод, мишээшснээ, “Зөв. Дөрвөн Агуу дайчид үнэндээ дөрвөн эртний овгуудыг төлөөлдөг. Мөн манай Баруч овог бол Луугийн цуст дайчны удмыг залгамжилсан эртний овог!!!!”


Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

 

1 comments on “Хуйларч буй луу [Ном 1, Хэсэг 2]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.