Тэнгэр газрын заагт [2]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Нэгдүгээр ном  – Тэнгэр газрын заагт

Хоёрдугаар хэсэг – Завсрын ертөнц

Нар буухыг хармагцаа унтах гэж хүү орондоо яаран оров. Биенээсээ гарах гэж их хичээсэн ч бүтсэнгүй. Хүү өнгөрсөн шөнө хэрхэн биеэ орхин гарсан тэр л мэдрэмж дээрээ төвлөрөв. Гүнзгий амьсгаа аван нүдээ нээн босоход хүү биеэ амжилттай орхин гарлаа.

Намуухан шөнө тэнгэрт байх тэнгэрийн хаалга уруу очин, өнөөх нууцлаг хотод эргэж ирэхэд муухай өмхийрсөн махны үнэр тосч авлаа. Нүдэндээ гунигийн утаа тээсэн хүмүүс мөн л хотоор холхилдоно. Хотын арваад хүн багтчихмаар гудамжуудаар алхан, өнгөрсөн шөнө дайрч зөрсөн байшингууд, эргэлт болгоноор явсаар хүү ээжийнхээ гэрийн гадаа ирлээ.

Баярын хувьд хамгийн ихээр айж байгаа зүйл бол хаалганы цаана хайрт ээж нь байгаа боловуу гэсэн бодол. Хаалганд Баяр хүү дөхөн очиод хаалганд байх чихэнд “би ирлээ” гэж шивэгнэв. Хаалганы цаанаас хөлийн чимээ түг, түг, түг гэж сонсогдож байснаа хаалганы өмнө ирээд чимээгүй болов. Харин хаалганы бариул доош эргэн хаалга онгойлоо. Баяр хүү энэ мөчид хаалганы цаана хэн байх бол гэсэн бодолдоо автсан хэвээр байв. Хаалга аажуухан онгойж харвал  түүний хамгаас хайртай ээж мөн байв.

Нар буухыг хармагцаа унтах гэж хүү орондоо яаран оров. Биенээсээ гарах гэж их хичээсэн ч бүтэлтэй болсонгүй ээ. Харин хүү өнгөрсөн шөнө хэрхэн биеэ орхин гарсан тэр л мэдрэмжээ санаад, гүнзгий амьсгаа аван нүдээ нээн босоход хүү биеэ амжилттай орхин гарлаа. Намуухан шөнө тэнгэрт байх тэнгэрийн хаалга уруу очин, өнөөх нууцлаг хотод эргэж ирэхэд муухай өмхийрсөн махны үнэр тосч авлаа. Нүдэндээ гунигийн утаа тээсэн хүмүүс мөн л хотоор холхилдоно. Хотын арваад хүн багтчихмаар гудамжуудаар алхан өнгөрсөн шөнө дайрч зөрсөн байшин, эргэлт болгоноор явсаар хүү ээжийнхээ гэрийн гадаа ирлээ. Баярын хувьд хамгийн ихээр айж байгаа зүйл бол хаалганы цаана хайрт ээж нь байгаа боловуу гэсэн айдас.

Хаалганд Баяр хүү дөхөн очиод хаалганд байх чихэнд “би ирлээ” гэж шивэгнэв. Хаалганы цаанаас хөлийн чимээ түг, түг, түг гэж сонсогдож байснаа хаалганы өмнө ирээд аниргүй болов. Харин хаалганы бариул доош эргэн хаалга онгойлоо. Баяр хүү энэ мөчид хаалганы цаана хэн байх бол гэсэн бодолдоо автсан хэвээр байв. Хаалга аажуухан онгойж харвал  түүний хамгаас хайртай ээж мөн байв.

Баяр хүүд тохиолдсон бүхэн зүүд биш бодит явдал гэдгийг хүү ойлголоо. Учир нь хүүгийн өмнө хайртай зулзагаа харах жинхэнэ эх хүний инээмсэглэл, энэ хотод хэнд ч байхгүй аз жаргалаар гэрэлтсэн Баярын ээж байна.

“Миний хүү эргээд ирээ юу?” Сарантуяа машид сэтгэл ханамжтай өнгөөр хүүгээсээ асуулаа.

“Тань дээрээ би эргээд ирлээ” гэж хүү гэртээ орлоо.

Ээж хүү хоёрын амьдрах гэр Улаанбаатарт байрлах гэртэй яг адилхан. Гэрийн цонхоор харин хотоор холхилдох гунигт хүмүүс, мөн гэрийн агааржуулагчаар орж ирэх бага зэргийн өмхий махны үнэр үнэртэнэ. Гэхдээ энэ гэрт энэхүү хачирхалтай ертөнцөд ирсэн гэх сэтгэгдэл огт төрөхгүй бөгөөд яг л Улаанбаатарт ээжтэйгээ хоёулханаа үлдсэн мэт хүүд санагдана.

“Миний хүү цангаж байна уу?” Сарантуяа инээмсэглэн асуув.

“Бага зэрэг цангаж байна.” Баяр толгойгоо хөнгөхөн дохин, сувдан шүдээ гарган мишээв.

“ Тэгвэл миний хүү хоёулаа гарч дэлгүүрээс юм авья. Гэрт хүнсний зүйлс байхгүй байна.” Сарантуяа хүүгийнхээ булбарай жижигхэн гарыг хөтлөв.

“За тэгье ээжээ.” Баяр дороо хөл газар хүрэхгүй мэт баярлав. Учир нь тэрбээр өмнө ээжтэйгээ хөтлөлцөн хотын дэлгүүр цуг хэсдэг байсан тэрхүү сайхан өдрүүдээ ихэд санагалзжээ.

Нууцлаг хотын тэнгэр дэх хар наран, улаан тэнгэр дээшээ харвал тодхон харагдана. Дор байх хэл шиг зөөлхөн махан замыг эс тооцвол энд амьдрах уг нь дулаахан, мөн  ч таатай. Гудамжны хоёр талд ургасан модод, замын хажуугаар өнгөрөх сүйх тэргүүд яг л дундад зууны үеийн европт ирсэн мэт санагдуулна.

Ээж хүү хоёр хөтлөлцөн хотын гудамжаар алхаж байв. Хотын хөл чимээ хотын хүнсний зах байрлах хэсэгт дөхөх тусам нэмэгдэнэ.  Гудамжинд олон хүн холхилдон өөр өөрсдийн ажлаа бодоцгооно. Гэтэл үлэмж сохор номин магадгүй шоргоолжин идэштэнтэй адил амьтныг хөлөглөсөн тэрэг явж байна.

“Миний хүү тэрийг хараа!” Сарантуяа доошоо хагас суун гараа шоргоолжин идэштэн үлэмж сохор номин уруу заалаа.

“Хөөх ээж энэ ямар амьтан бэ?” Баяр уулга алдан гайхан шагшрав.

“Энэ бол гурван нүдэт сохор номин, хүмүүс энэ амьтнийг тэргэндээ хөлөглөн унадаг юм” гэж инээмсэглэн зөөлхнөөр хариуллаа.

“Яагаад гурван нүдэт гэж?” гэж Баяр асуухдаа хажуугаар өнгөрөх гурван нүдэт сохор номинг харвал сохор номингийн духан дээр үнэхээр илүү нэг нүд байлаа.

“Миний хүү, Энэ ертөнцөд дэлхий дээр байдаггүй маш олон амьтад амьдардаг, тэдний нэг нь гурван нүдэт сохор номин. Аль хараа тэр духан дээр нь бас нүд байгаа биз.  Миний хүү шинэ амьтадтай танилцах хэрэгтэй шүү” Сарантуяа хүүдээ тайлбарлаж өгөв.

Шинэ амьтад байгааг сонссон Баярын нүд гэрэлтэж, дотроо тэрээр өөрийн хамгийн дуртай амьтан Галт шувууг бодоод ээжээсээ лавлан асууна.

“Ээжээ энэ ертөнцөд Галт шувуунууд амьдардаг уу?” Баяр өөрийн хөөрхөн алга хоёр нүдээ тормолзуулан ээжээсээ асууна.

“ Галт шувуу юу? Тиймээ миний хүү. Галт шувуу завсрын ертөнцөд байдаг.” Сарантуяа мишээнгүй хариуллаа.

“ Хөөх тэгвэл би өөрийн гэсэн Галт шувуу тэжээж болох юм байна. Гоё доо.” Баяр машид баярлан хариуллаа.

Дотроо гүнзгий амьсгаа гарган, санааширсан Сарантуяа. “ Яалаа гэж дээ миний хүү. Энд хэдийгээр завсрын ертөнцөд Галт шувуунууд байдаг ч хэн ч Галт шувууг тэжээдэггүй. Тэр амьтад чинь бурхдын албат үхлийн бурхад шиг хүчтэй тэнгэрлэг амьтад шүү дээ.”

“ Өө. Тийм гэжүү. Тэгвэл би том болоод хүчирхэг эр болоод ээжийгээ Галт шувуун дээр суулгаж ниснээ.” Баяр инээмсэглэн, ихэд өөртөө итгэлтэйгээр хэллээ.

Одоогоор юугаа ч мэдэхгүй байгаа дөрөвхөн настайх хүүгээ харсан Сарантуяа ихэд хүүдээ хайр хүрнэ.

“ За миний хүү хоёулаа Чанд хотын Бишбал зах орье. Энүүхэнд байгаа.” Сарантуяа босоод хүүдээ гудамжны мухарт байх томоо зах уруу заалаа.

“ Ээжээ энэ хотыг Чанд гэдэг юмуу?” Баяр анх удаа энэ нууцлаг хотын нэрийг сонсож байгаа учраас гайхшрангуй асуулаа.

“ Өө нээрээ, чамдаа хэлээгүй юм байна. Энэ Завсрын ертөнцийг Чанд хот гэдэг юм. Миний хүү одоо хоёулаа Бишбал зах орж хүнсний юм цуглуулах гэж байна. Чанд хотоос юу ч хайж байсан Бишбал захаас орж авч болно.” Сарантуяа хүүдээ тайлбарлав.

Хэт олон мэдээлэл хүлээж авсан Баярын толгой бүр эргэж гүйцээд “ Ээжээ завсрын ертөнц гэж юу юм бэ?”

“Хүн үхэхдээ наснаасаа өмнө талийгаач болсон бол энд ирдэг юм. Энэ ертөнц хагас сүнсний ертөнц, хагас дэлхий л гэсэн үг. “ Сарантуяа  дотроо хүүхдээ хэтэрхий балчирхан учраас ойлгохгүй байгаа нь аргаггүй гэж бодлоо.

Бишбал зах. Зуу зуун эгнээ лангуунууд, хэдэн мянган худалдаачид цугларсан төрөл бүрийн зэвсэг, хувцас, шидэт араатны бөмбөлөгүүд, шидийн хэрэгслүүд, хүнсний зүйлс, шидэт жимс эгнүүлэн тавьсан хөл хөдөлгөөн ихтэй үлэмж том газар байв.

Баяр өмнө ийм том зах харж байгаагүй. Өрөөстэй энэ олон төрлийн бүтээгдэхүүн, холхилдох олон хүмүүсийг хараад Баяр ихэд цочирдов.

Энэ олон хүмүүс нэг дор цугларсныг харвал яг л Энэтхэн кинон дээр гардаг шиг Энэтхэг улсын томоохон хар захад очсон мэт байх бөгөөд үл мэдэх үнэрүүд хамраар цоргилж, үл мэдэх шинэ мэдрэмжүүд хүүд төрнө.

Дээшээ харвал шидэт араатны махыг янзлах наймаачин “ Нэг эвэртийн махаа аваарай! Нэг эвэртийн махаа аваарай! Нэг килограмм ердөө таван хүрэл зоос.” гэж хашгична.

Мөн Баяр ээжийгээ хөтлөн Бишбал захаар алхавал аквариумын усан дотор далайн гүний гэмээр уртаа соёот цахилгаан могой харагдана.

“Миний хүү, ээж нь завсрын ертөнцийн хоолны материалаар хоол хийж сурч байгаа. Очоод чамдаа амттай хоол хийж өгнөө” Сарантуяа инээмсэглэв.

“Гоё доо, ээжийн хийсэн хоол хамгийн гоё” Баяр уриалгахан баярлав.

Хаш бугийн мах зарж байна! Хаш бугийн мах зарж байна… Луугийн худгийн усаа аваарай. Хямдхан шүү зөвхөн нэг хүрэл зоосоор зарж байна.

(Нэг алтан зоос = Зуун мөнгөн зоос  = Мянган хүрэл зоос. Өөрөөр хэлбэл арван хүрэл зоосоор нэг мөнгөн зоос, зуун мөнгөн зоосоор нэг алтан зоос сольно. Дундаж айлийн жилийн орлого арван алтан зоос.)

“Би хоёр литр луугийн худгийн уснаас авья” гээд Сарантуяа тарган, өтгөн сахалтай худалдаачнаас асуулаа. Луугийн худгийн ус бол сүнсний энерги шингээсэн ус бөгөөд хоолонд сүнсний энерги өгдөг ус юм.

“За болно болно~ Үйлчлүүлэгч бол хаан шүү дээ. Хоёр литр луугийн худгийн ус энд байна.” Саванд юүлэн хийсэн луугийн худгийн усийг Сарантуяад өглөө.

“За ингээд хоёр хүрэл зоос болж байна үйлчлүүлэгчээ” худалдаачин инээмсэглэн, зальжин харцаараа Сарантуяагийн түрийвч уруу харна.

Сарантуяа жижигхэн хар түрийвчнээсээ хоёр хүрэл зоос авч худалдаачинд өглөө.

Луугийн худгийн усанд сүнсний эрчим шингэсэн учраас сүнсэнд эрчим өгдөг. Энд үхэхдээ ирсэн сүнснүүд зөвхөн сүнсний эрчим шингэсэн зүйл идэж өөрийн энергиэ нөхөх боломж бий бүрдэнэ.

Дэлхийд материаллаг бие калори нэхдэгээс материаллаг хоол буюу хүнсийг хэрэглэдэг.. Харин Завсрын ертөнцөд сүнс эрчим нэхдэгээс сүнсний эрчим буюу сүнсний эрчимт хүнсийг хэрэглэдэг.

Ээж хүү хоёр хоолний эд зүйлсээ бүгдийг цуглуулан Бишбал захын хүсний тасгаас гарах боллоо.

—-

Баяр ээжтэйгээ жаргалттай аргаггүй хүнсний зүйлсээ барин гэрлүүгээ алхана.

Нар аль хэдийн өндрөөс буух болж өдрийн тал өнгөрлөө. Гэтэл хаа нэгтээгээс “Зургадугаар зэрэглэлийн үхлийн бурхан явж байна. Зам тавьцгаа” гэсэн дуу сонсогдоно. Энэ чимээг сонссон бүх хотын иргэд гудамжний хоёр талд эгнэн зогсож дуу ч гаргахаас эмээлээ.

Сарантуяа мөн хүүгээ татан хана даган зогсоод хүүдээ “Миний хүү маш том язгууртан явж байна. Юу ч болсон үл хүндэтгэж болохгүй шүү” гэж хүүдээ захив. Баяр гайхан хоцорч байтал. Зургадугаар зэрэглэлийн үхлийн бурханий хөсөг тэрэг, мөн цуваа хотын гудамжаар сүр жавхаатай өнгөрнө.

Баяр сүр жавхаатай зургадугаар зэрэглэлийн үхлийн бурханы жагсаалийг харвал жагсаал маш эмх цэгцтэй байлаа. Хамгийн урд замын хөтөч иргэдийг зам тавихийг шаардаж, түүний ардаас явган жагсаалийн цэргүүд, мөн цэргүүдийн араас алтан өнгийн нэг эвэртүүд хөлөглөсөн хөсөг тэрэг дагана. Хөсөг тэргийг харахад л ямар тансаг үнэтэй хөсөг тэрэг болох нь мэдрэгдэнэ. Хөсөг тэрэг дотор суух нэгэн эрхэм цонхоор харж буй нь харагдана. Баяр хүү тэрхүү эрхэмий нүд уруу эгцэлж харвал үхлийн бурхан нүд Баяр дээр тусав. Сайн ажиглавал тэрхүү хөсөг тэрэгнээс маш хүчтэй айдас төрөм үхлийн мэдрэмж цацарч байх ажээ. Үүнийг үл анзаарсан Баяр үхлийн бурхны нүд уруу эгцэлж харвал Үхлийн бурхан Баяр уруу мишээгээд харлаа. Гэтэл энэ нүдийг харсан Баярын зүрх уруу нь хутга дүрсэн мэт гэнэтхэн аймшигтай цочив.

Баяр агуу аймшгийн мэдрэмжийг мэдэрч, ухаан алдан унах шахлаа. Баяр хүүгийн хөл бүхэлдээ хүчгүй зөөлөн болно. Түүнийг харах цэнхэр нүднээс хүйт даан Баярын бүхэл биеийг нөмрөн авсан мэт. Хүүд яг л ээжийгээ алдсан үед ямар байсан тэр мэдрэмж дахин төрж байгаа мэт санагдлаа. Энэ үхлийн бурханы хүчирхэг эрчим бөгөөд эгэл жирийн иргэдийн сүнс энэхүү мэдрэмжийг тэсч чадалгүй сульддаг байна.

“Ямар аймшигтай хүч бэ?” Баяр дотроо ихэд бишрэн шүтлээ.

“Миний хүү энэ зургадугаар зэрэглэлийн үхлийн бурхан. Өөрөөр хэлбэл агуу бурханы нэгэн албат гэсэн үг. Маш өндөр язгууртан учраас миний хүү язгууртнуудад үл хүндэтгэлтэй харьцаж болохгүй шүү” Сарантуяа хүүдээ захин сургамж айлдлаа.

Зургадугаар зэрэглэлийн үхлийн бурханы хөсөг тэрэг болон түүний жагсаал өнгөрсний дараа Сарантуяа болон Баяр одоо л нэг юм гудамжны голд дахин орж гэртээ харина.

Одоо ч гэсэн Баярын гар хүчтэй чичирнэм.

Гэртээ харьсаны дараа Баяр, ээжтэйгээ хамт хөгжилтэйхэн хоол хийн идэцгээлээ.

“Сүнсний өсөлтөнд маш тустай хоол шүү үлдээлгүй идээрэй” Сарантуяа хийсэн ягаан баавгайн шөлөө хүүдээ тайлбарлалаа.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

2 comments on “Тэнгэр газрын заагт [2]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s