Хуйларч буй луу [Ном 1, Хэсэг 1]

Хятадын алдарт цахим зохиол Хуйларч буй луу зохиолын анхны хэсэг.
Уншигчидаа тухлан сууж, урт бөгөөд гайхалтай энэ замналдаа суудлын бүсээ чангалахыг зөвлөж байна.

Орчуулсан : Д.Цэлмэг
Хянасан : Д.Цэлмэг

Левиафан.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Дараагийн хэсэг


Ном 1 – Бөгж

Нэгдүгээр хэсэг – Вушан тосгоны өглөө.

Юлан тивийн хамгийн том уул нуруу Шидэт араатнуудын уулсын баруун зүгт байрлах Фэнлай улсын жижигхэн тосгон Вушан.

Өглөөний нар мандахтай зэрэгцэн Вушан тосгонд өглөөний сэрүү татсан татлаа. Гэхдээ тосгоны бүх иргэд аль хэдийн босч ажилдаа орсон байв. Зургаагаас долоо настай хүүхдүүд хүртэл орноосоо босон уламжлалт өглөөний дасгалаа хийхээр зэхэцгээнэ.

Вушан тосгоны зүүн зүгийн хоосон талбайд өглөөний нар дулаахнаар ээнэ. Нарны туяа хүрээлэн буй модод болон навчсын дундуур нэвчин газарт хэсэг хэсэг газруудад л тусна.

Тэнд бүлэг хүүхдүүд харагдах ба ойролцоогоор хоёр зуугуулаа байв. Энэ бүлэг хүүхдүүд гурван хэсэгт хуваагдсан байх ба хэсэг тус бүрийн хүүхдүүд хэд хэдэн эгнээ болон эгнэн зогссон байна. Хамгийн хойд хэсэгт ойролцоогоор зургаан настай хүүхдүүд. Голын хэсэгт есөөс арван хоёр настай хүүхдүүд. Урд талын хэсэгт арван гурваас арван зургаан настнууд байв.

Эдгээр бүлэг хүүхдүүдийн өмнө гурван өндөр хөгжсөн бие бялдартай дунд эргэм насны залуус байв. Тэд гурвуулаа богино цамц, болхи гэмээр тайрсан өмдтэй.

“Хэрэв хүчирхэг дайчин болохыг хүсэж байвал багаасаа шаргуу хичээллэх хэрэгтэй.” Дунд эргэм насны залуусын ахлагч толгойгоо өндөрт өргөн, гараа нурууныхаа ард барин хүйтнээр хэллээ. Тэрээр хүйтэн хөндий харцаа хамгийн хойно байрлах хэсэг хүүхдүүдрүү чиглүүлнэ. Зургаагаас долоон настнууд бүгд уруулаа жимийсэн байв. Том дугариг нүдээрээ дунд эргэм насны залууг хараад хүүхдүүд авиа гаргахаас ч эмээнэ.

Ахлагчийн нэрийг Хиллман гэдэг. Тэрээр Вушан тосгоныг захирдаг язгууртан Баруч овгийн хамгаалалтын ахмад байлаа.

“Та бүхэн жирийн иргэдийн хүүхдүүд. Язгууртан айлын хүүхдүүдээс ялгаатай нь та нар тулааны Ки-д хэрхэн суралцах нууц гарын авлага олж чадахгүй. Үнэлэгдэхүйц хүн болохыг хүсч байгаа бол! Хүндлэгдэхийг хүсч байгаа бол та нар хамгийн эртний бөгөөд хамгийн энгийн аргаар өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ арга бол өөрсдийнхөө биеийг хөгжүүлж хүч чадалтай болох. Ойлгомжтой юу?!!”

Хиллман хүүхдүүдийг нэг тойрон аживал.

“Ойлголоо.” гэж нэгэн дуунаар хүүхдүүд хариулцгаалаа.

“Сайн байна.” сэтгэл нь ханасан Хиллман толгой дохив. Зургаан настнууд эргэлзэж байсан бол өсвөр насны хүүхдүүд машид тууштай урам зоригтой байлаа. Учир нь тэд Хиллманы үг ямар утга учиртайг ойлгож байгаа.

Ерөнхийдөө Юлан тивийн бүх хүүхдүүд маш багаасаа шаргуу бэлтгэл хийдэг. Хэрэв залхуурвал ирээдүйд бусдын дор орно. Мөнгө, эрх мэдэл энэ нь эр хүний зэрэг зиндааг илэрхийлдэг зүйлс. Харин хүч чадалгүй эр хүн эмэгтэй хүнд хүртэл ад үзэгдэнэ.

Хэрэв эцэг эхээрээ бахархуулж, эмэгтэй хүнээр хүндлүүлэн, бардам амьдралаар амьдрахыг хүсч байвал тэд хүчирхэг дайчид болох ёстой.

Тэд эгэл ардын хүүхдүүд. Тулааны Ки-д суралцах нандин гарын авлагууд тэдэнд хүртээлгүй. Нэр алдарт хүрэх цорын ганц арга бол маш багаасаа хүч чадалтай болох байв. Язгууртнуудаас илүү шаргуу ажиллаж, бүхий л эрч хүч, хөлс цусаа өөрсдийгөө хүчирхэгжүүлэхэд зориулах ёстой!

“Өглөө нар мандахад бүх зүйлс сэргэдэг. Энэ үед эргэн тойрноосоо байгалийн энергийг сорон авч өөрийнхөө бие бялдараа хөгжүүлэх нь хамгийн ашигтай. Үргэлж санаж яв. Хөлдөө мөрний хэмжээтэй зай ав. Хоёр өвдөг бага зэргийн суулттай. Хоёр гар бүсэлхийгээ тулсан байрлалтай. Энэ бол “Ки бүрэлдүүлэх зогсолт”. Санаж яв, уг зогсолтыг авах бүртээ анхаарлаа төвлөрүүлж, бодол санаагаа тогтуун барьж, ердийн үеийнх шигээ амьсгалах ёстой.” хэмээн Хиллман хүйтнээр сургалаа.

Ки бүрэлдүүлэх зогсолт бол хүний биеийг хөгжүүлэх хамгийн энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга. Энэ үе үеийн өвөг дээдсийн туршлага дээр тулгуурласан арга зүй юм.

Тэр даруйд хоёр зуун хүүхдүүд Ки бүрэлдүүлэх зогсолтыг авлаа.

“Санаж яв, анхаарлаа төвлөрүүлж, бодол санаагаа тогтуун байлгаж, ердийн үеийнх шигээ амьсгал.” Хиллман хүүхдүүдийн дундуур алхангаа хүйтнээр санууллаа.

Тэрээр өмнөд хэсгийн хүүхдүүдийг тогтуун амьсгалж, зогсолтоо тэнцвэртэй барьж байхыг харлаа. Яг энэ үед зогсолтоо тогтвортой барих зорилгодоо бүгд хүрцгээжээ. Ки бүрэлдүүлэх зогсолтыг авах тодорхой хэмжээний ур чадварыг урд хэсгийн хүүхдүүд хуримтлуулсан нь тодорхой харагдаж байв.

Харин хойно байх хэсэг хүүхдүүдийг харвал бүсэлхий болон өвдөгүүд нь зарим өнцгөөр гажиж, хөл нь сул байв. Хиллманы хувьд тэд тогтворгүй байрлалаар хүчгүй зогсож байгаа нь илт байв.

Хиллман нөгөө дунд эргэм насны хоёртоо “Та хоёр урд болон дунд хэсэгт байгаа бүлэг хүүхдүүдийг хариуцаж ав. Би хамгийн балчируудыг хариуцъя.” гэхэд.

“Мэдлээ ахмад аа.” Дунд эргэм насны нөгөө хоёр тэр даруй Хиллманы хэлсний дагуу урд байх хоёр хэсэг хүүхдүүдэд зааварлалаа. Тэр хоёр үе үе хүүхдүүдийн хөлрүү өшиглөж бат бөх зогсож байгаа эсэхийг шалгана.

Хиллман хойд хэсэгт байх бүлэг хүүхдүүдрүү алхвал хүүхдүүд дор дороо сандарцгаана.

“Чөтгөр алгад, ахлагч мангас нь ирж байна.” Алтан шаргал үстэй, хурц нүдтэй Хадли сулхан дуугаар шивнэлээ.

Хиллман хүүхдүүдийн дундуур алхана. Тэрээр гаднаасаа их л хүйтэн царайтай харагдана. Гэхдээ тэрээр дотроо санаа алдан, “Энэ хүүхдүүд хэтэрхий балчир байна. Ухаан болоод биеийн хүч хоёрын аль алин энэ хүүхдүүдэд алга. Би хэтэрхий их зүйл шаардаж, чангалж болохгүй. Гэхдээ л багаасаа бэлдэж байгаа нь энэ хүүхдүүдэд тустай. Багаасаа бэлдэснээр ирээдүйн тулаанаасаа амьд гарах боломжийг нь нэмж өгнө.”

Мөн хүүхдүүдэд сайн багшлахын тулд хамгийн үр дүнтэй аргыг сонгох хэрэгтэй. Хамгийн үр дүнтэй арга бол сурч байгаа зүйлд нь сонирхолтой болгох явдал. Хэрэв хэтэрхий их шахвал эсрэгээрээ муудчихаж ч мэднэ.

“Бүгд сонсоцгоо. Номхон зогс!” Хиллман хүйтнээр тушаалаа.

Тэр даруйд бүх хүүхдүүд цэх зогсож, цээжээ тэгшилж, чанх урагш ширтэцгээв.

Хиллман хөнгөхөн инээмсэглэж байгааг уруулнаас нь харж болно. Тэрээр хүүхдүүдийн урд очоод, цамцаа тайллаа. Хүчтэй бие, бадьруун булчингууд, мөн түүн дээрх тэгш сайхан зураасууд хүүхдүүдийн нүдийг бүлтийлгэн бишрүүлэв.

Түүний бие төгс галбиртайгаас гадна, Хиллманы цээжэн хэсэгт тоо томшгүй олон хутга болон сэлэмний сорвинууд байлаа. Хүүхдүүд түүний сорвийг нүдээ гялалзуулан ширтэнэ.

Хутганы сорви, Сэлэмний сорви. Энэ бол эр хүний гавьяаны одон юм!

Хүүхдүүдийн сэтгэл Хиллманыг бишрэн шүтэх сэтгэлээр дүүрэн байв. Амьдрал болон үхлийн заагт тэмцэж, дайтсан 6-р зэрэглэлийн хүчирхэг дайчин! Тэр байтугай томоохон хотуудад ч гэсэн тэрээр гайхалтай хүн байх байсан. Жижигхэн Вушан тосгоны хувьд тэрээр олон хүнийг бишрүүлсэн эр хүн байлаа.

Хүүхдүүдийн биширсэн харцуудыг хараад Хиллман өөрийн эрхгүй хөнгөхөн инээмсэглэв. Тэрээр бишрэх мэдрэмжийг хүүхдүүдийн сэтгэлд сийлэхийг хүсч байв. Тэрээр хүүхдүүдийг өөр шиг нь хүчирхэг болох юмсан гэх хүслийг бадраахыг хүсч байлаа. Ингэж байж хүүхдүүд улам шаргуу хичээж, сэдэлжинэ.

“За гал дээр дахиад тос нэмье!” Хиллман дотроо нууцхан хэлээд урд байх томоохон 300-400 паунд жинтэй бул чулуун дээр хүрч очлоо.

Хиллман ганц гараараа бул чулууг барин авлаа. Тэрээр маш тайвнаар чулууг ажина. Хиллманы гарт гурван зуун паунд том бул чулуу яг л мод шиг хөнгөхөн харагдаж байв. Бүх хүүхдүүд амаа ангайлган, нүд нь бүлтрэх шахна.

“Хэтэрхий хөнгөхөн юм. Лори хэрэв дасгалийн дараа чамд зав байвал надад илүү том бул чулуу авчраарай.” Хөнгөхөн шидэлтээр Хиллман өнөөх том бул чулууг хэдэн метрийн цаана чулуудаж орхив. Нир хийн дуугарлаа! Бул чулуу томоохон модны өмнө газардвал, бүхий л газар чичирхийллээ. Хиллман дахиад бул чулуунуудын өмнүүр алхаж байснаа.

“Ха!”

Хиллман гүнзгий амьсгаа авлаа. Түүний булчинлаг биеийн бүх судас томрон гарч ирвэл, тэрээр нударгаа атган хажуудаа байгаа цэнхэр том хад чулууруу хүчтэй цохино. Түүний атгалт ойр орчмын агаарыг хуйларуулж, хүүхдүүдэд сонсогдохуйц агаарын исгэрэх дуу гаргалаа. Хиллман хүчирхэг гараараа бул чулууг цохилоо.

Нир хийх дуу гарлаа!!! Энэ чулууг цохих гарын цохилт хүүхдүүдийн зүрхийг чичирхийлүүлнэ.

Энэ чинь маш хатуу цэнхэр өнгийн бул чулуу байсан шүү дээ.

Цэнхэр өнгийн бул чулуу чичирхийлж, удалгүй зургаа эсвэл долоон томоохон цууралт гарч, Пин хийх дуугаар том бул чулуу дөрвөөс таван хэсэгт хуваагдлаа. Гэсэн ч Хиллманы гарт шалбархай ч харагдахгүй байв.

“Ахмад гайхалтай хэвээрээ байна.” Хоёр дунд эргэм настнуудын нэг нь болох Лорри хөхрөн инээгээд хэллээ. Хиллман хоёр дунд эргэм насны хүмүүсрүү алхлаа.

Нөгөө дунд эргэм насны залуу Рожер мөн алхана. Ихэнхдээ хүүхдүүд Ки бүрэлдүүлэх зогсолтыг сургууллана. Хүүхдүүдийг сургуулилах үед тэр гурав амран, чөлөөтэй хоорондоо ярьж, залхуурсан хүүхдүүдэд анхаарал хандуулдаг байв.

Хиллман толгойгоо сэгсрэн, инээгээд. “Үгүй байлгүй дээ. Өнгөрсөнд би армид алба хаадаг байхдаа өдөр бүр галзуу мэт сургуулилдаг байсан. Харин дайны талбарт би цуст гардан тулаанд олон ордог байж дээ. Одоо би харин өглөө босоод булчингаа ганц л сунгах юм. Өнгөрсөн шигээ эрч хүчтэй байхаа больсон.” гэлээ.

Бүх хүүхдүүд Хиллманыг шүтэж биширсэн харцаар харна.

Цэнхэр том бул чулуу түүний ганц цохилтоор бутран унасан. Энэ ямар гээчийн хүч бэ? Мөн гурван зуугаад паундийн хүнд чулууг тэрээр ганц гараараа хөнгөхөн гэгч нь чулуудчихсан. Энэ ямар гээчийн хүч бэ?

Хиллман толгойгоо эргүүлээд хүүхдүүдийг ширтэж байв. Тэрээр хүүхдүүдийн хариу үйлдэлд маш сэтгэл хангалуун байлаа.

“Санаж авцгаа. Та нар тулааны Кигээ хөгжүүлж чадахгүй байлаач, зарчим ёсоор биеэ бүх бололцоогоороо хөгжүүлбэл 6-р зэрэглэлийн дайчин болох боломжтой! Бас армид элсэн ороод 6-р зэргийн дайчний хүч чадлаараа дунд хэргэмтэй офицер болох боломжтой. Ингэснээрээ та нар цэргийн ки хөгжүүлэх гарын авлагыг амархан гэгч нь авна. 6-р зэрэглэлийн дайчин болж чадахгүй ч гэсэн 1-р зэрэглэлийн дайчин болсноор цэргийн албанд орж болно. Санацгаа. Хэрэв эр хүн нэгдүгээр зэргийн дайчин болж чадахгүй бол өөрийгөө эр хүн гэж хэлж болохгүй!”

“Эр хүн цээжээ өндөрт өргөж, юунаас ч айхгүйгээр бүх сорилтуудыг угтаж авах ёстой!”

Эдгээр үгсийг сонсоод бүх зургаа долоон настнуудын нүүрэнд инээмсэглэл тодров. Гэсэн хэдий ч тэд өөрсдийнхөө сэтгэл хөдлөлөө арай ядан барьж байв. Эдгээр үгс Хиллманы ихэнхдээ хэлдэг амны уншлага болсон үгс. Тэрээр энэ үгсийг хүүхдүүдэд үргэлж хэлдэг.

“Та бүгд урагшаа харж, өмнөө байгаа ах нараа харцгаа. Тэгээд өөрсдийгөө хэрхэн зогсож байгааг харцгаа.” Хиллман хүүхдүүдийг зэмлэв.

Бүх зургаан настнууд өөрсдийнхөө зогсолтоо илүү тогтвортой болгох гэж заслаа.

Удалгүй бүх зургаа долоон настай хүүхдүүдийн нүүр улайв. Хүүхдүүд хөл нь маш хүчтэй чилж өвдөж байсан ч шүдээ зуун тэсч байлаа. Гэхдээ удаан хугацаанд тэсч чадалгүй нэг нэгээрээ газарт сульдан унацгаав.

Хиллманы царай маш хүйтэн хөндий байв. Гэхдээ сэтгэл дотроо тэрээр нууцхан толгой дохиж байлаа. Тэрээр зургаа долоон настай хүүхдүүдийн гүйцэтгэлд сэтгэл ханаж байсан юм.

Дахиад богино хугацааны дараа голын бүлэг хүүхдүүдээс арван настай зарим хүүхдүүд тэсч чадалгүй нэг нэгээрээ уналаа.

“Аль болох боломжоороо удаан барьцгаа. Би та нарыг хүчлэхгүй. Гэхдээ ирээдүйд үе тэнгийнхнээсээ сул дорой байх юм бол өөр хэнийг ч биш өөрсдийгөө зүхэцгээгээрэй!!” Хиллман маш хүйтэн өнгөөр хэллээ.

“Юу?” Лорри гэнэтхэн хойд бүлэг хүүхдүүдийн зүг харлаа.

Өдийд голын бүлэг хүүхдүүдээс олон хүүхэд аль хэдийн унасан байв. Гэтэл хойд бүлгийн хүүхдүүдээс ганц хүүхэд одоо хүртэл зогссоор байлаа.

“Энэ чинь анхны хичээлдээ сууж байгаа Линлэй байна шүү дээ. Түүнийг ийм гайхалтай гэж хэн бодох билээ дээ?” Лорри гайхширсан өнгөөр хэллээ. Удаагаар Хиллман болон Рожер хоёр түүнийг мөн анзаарлаа. Хойд зүгт бор үстэй ганцхан хүүхэд тэнцвэртэй зогсож байгааг тэд харлаа. Тэрээр уруулаа жимийн, чигээрээ маш хүчтэй тэмүүлэлтэйгээр харж байв. Тэрээр гараа маш хүчтэй атгаснаар гар нь цав цагаан болсон байлаа.

Хиллман маш таатай харцаар харна.

“Сайн байна хүү минь.” гэж Хиллман дотроо нууцхан магтлаа. Зургаахан настай хэдий ч Ки хөгжүүлэх зогсолтыг арван настай хүүхдүүд шиг удаан барьж чадаж байна.

Линлэй. Түүний бүтэн нэр бол Линлэй Баруч. Тэрээр Вушан тосгоныг захирдаг Баруч овгийн ууган хүү бөгөөд залгамжлагч юм. Баруч овог бол маш эртний овог. Нэг үе маш баян чинээлэг байсан хэдий ч мянга мянган жилийн дараа гуравхан гишүүнтэй үлдсэн. Овгийн ахлагч Хогг Баруч болон түүний хоёр хүүхэд. Ууган хүү Линлэй Баруч болон бага хүү хоёрхон настай Вартон Баруч. Түүний эхнэрийн хувьд тэрээр бага хүүгээ төрүүлэх үедээ нас барсан. Линлэйгийн өвөө мөн тулааны явцад нас барсан..

Линлэйгийн хөл чичирж байлаа. Түүний сэтгэлийн тэнхээ хүчтэй байсан ч түүний хөлийн булчингийн тэсвэр дээд цэгтээ хүрч, өөрийн эрхгүй чичирч байв. Тэрээр эцэст нь унаж газарт суув.

“Линлэй хэр байна?” Хиллман инээмсэглэн түүний зүгт алхвал.

Линлэй инээмсэглэн, сүүн шүдээ ярзайлгаад. “Авга ах Хиллман би зүгээрээ.” Баруч овгийн хамгаалтын албаны ахмадын хувьд Хиллман Линлэйг өсч том болохыг нь харсан. Мэдээж тэр хоёр маш дотно байх нь аргаггүй.

“Маш сайн, чи эр хүн шиг байж чадлаа.” Хиллман Линлэйгийн толгойг иллээ. Тэр даруйдаа Линлэйгийн үс салхинд хийссэн өвс шиг сэгсийж орхилоо.

“Хаха” Линлэй Хиллманаар магтуулсандаа үнэхээр сэтгэл ханамжтай байлаа.

Бага зэрэг амарсний эцэст тэд дасгалаа үргэлжлүүлсэн юм. Зургаа долоон настай хүүхдүүдийн дасгал илүү удаавтар байсан бол өсвөр насныхны дасгал маш чанга байлаа.

Бүх хүүхдүүд хавтгай чулуун дээр толгойгоо тавин уруу харж, зөвхөн бүсэлхийнхээ хүчээр тэнцвэрээ олон зогсож байлаа.

“Цээж болон бүсэлхий бол гурвалжин хэлбэрийг биед өгдөг” Хиллман гараараа өөрийнхөө юуг ярьж байгаагаа заагаад. “Энэ хэсэг бол хүний цөм юм. Хурд болон хүч энэ гурвалжин цөмөөс гарч ирдэг. Энэ хэсгээ хөгжүүлэх маш чухал билээ.”

Хиллман хэлэх явцдаа хүүхдүүдийг харж зөв дасгалаа хийж байгаа эсэхийг дүгнэж байв.

“Наадхаа чангал. Чиний бүсэлхий шулуун байх хэрэгтэй.” Хиллман аянга мэт чангаар хэлнэ.

Тэр даруйд маш олон хүүхдүүдийн бүсэлхий тэгширлээ. Энэ Линлэйн анхны хичээл. Түүний толгой болон хөл хоёул хавтгай чулуун дээр байлаа. Энэ үед тэрээр бүсэлхий нь халуу оргиж, чангарч байгааг мэдэрнэ.

“Би хамгийн шилдэг нь. Би барих ёстой. Би барих ёстой.” Линлэй өөрийгөө зоригжуулж байлаа. Линлэйн бие манцуйтай байхаасаа л маш хүчтэй байсан. Тэрээр хэзээ ч өвдөж байгаагүй. Түүнд харин шаргуу дасгал сургуулилт хийх тийм ч том асуудал биш байв.

“Пад!” Анхны хүүхэд уналаа.

Дэр болон хөлөвч хийж байгаа чулуунууд ердөө хорин сантиметр өндөр байсан юм. Тэр унасан ч гэсэн тийм ч хүчтэй унахгүй. (Юлан тивд. 1метр=10 дециметр=100сантиметр=1000милиметр байдаг)

“Пад!” “Пад!” Цаг өнгөрөх тусам олон хүүхэд тэсч чадалгүй унацгаалаа.

Линлэй шүдээ зуун тэснэ. Тэр өөрийнхөө бэлхүүсээ ч дааж чадхааргүй болтлоо дээд хязгаарт хүрсэнээ мэдэрч байв. Тэрээр бадайрч эхлэх үед. “Миний бие маш хүнд санагдаж байна. Бас би бараг л биеэ захирч чадхааргүй болж байх шиг байна. Гэхдээ би дахиад жаахан л тэсэх хэрэгтэй” Энэ үед зургаагаас найман настнууд дундаас зөвхөн Линлэй ганцаар үлдсэн байлаа.

Линлэйг харсан Хиллман өөрийн эрхгүй баяр хөөр болон гайхшралийг мэдэрлээ.

“Лорри.” Хиллман гэнэтхэн ориллоо.

“Ахмад аа.” Лорри тэр даруйдаа номхон зогсож тушаал хүлээв.

Хиллман, “Маргаашнаас эхлэн тусгай хүж бэлдэн авчир. Тэд бэлхүүсээ чангалах дасгал хийх үед бүгдэнгийнх нь бэлхүүсний доор тавь. Хэн гуай ч гэсэн залхуурч бэлхүүсээрээ доошлуулбал, тэд мөн хүжинд түлэгдэг. Тэдний сургалтийн эрчим хоёр дахин хэцүү болно.” гэхэд.

“Мэдлээ, ахмад аа.” хэмээн хариуллаа. Лорри тушаалыг хүлээж авлаа. Тэрээр өөрийн эрхгүй инээмсэглэн, дотроо нууцхан инээгээд. “Ахмад үргэлж хорон санаагаар дүүрэн байх юм. Энэ хүүхдүүд одоо л эхлэх нь дээ.” хэмээн бодлоо.

Энэ үед арван настнуудийн царайнд маш шаналсан байдал ажиглагдав. Жирийн үед бол тэд бага зэргийн залхуурч чаддаг байв. Гэхдээ Хилманы санаагаар бол тэдэнд одоо дахин тэгэх боломж гарч ирэхгүй.

Хиллман хөндий хоолойгоор “Та нарт бүгдэнд чинь хэлье. Дайчин тулааны Ки сургуулилж байхад түүний тулааний ки өрц дор байрлах атганы хэмжээтэй газар цуглардаг. Та нар миний яриад байсан гурвалжингийн нэг хэсэг гэдгийг ойлгож байгаа байх. Одоо та нар гурвалжин хэсгээ хүчирхэгжүүлэх ямар ач холбогдолтойг ойлгодог боллоо. Энэ бол та нарын цөм. Энэ хэсэг хэрэв бүтэлгүйтвэл, та нарын бие бүтэлгүйтнэ. Бусад хэсэг чинь хэдий хүчтэй байгаад ч нэмэргүй”

Сайн багш хүүхдүүдэд үргэлж юмны ач холбогдлыг зааж өгдөг.

Мөн Хиллман маш гайхалтай дайчин. Тэрээр дасгал сургуулилтын чухал хэсгүүдийг мэддэг байгаад ч зогсохгүй хэрхэн шат дараалалтай дасгалаа ээдрээтэй болгохыг мэддэг байлаа. Мөн хэдэн настай хүүхдэд ямар арга, хэрэгсэл ашиглахыг ч мэддэг байв. Хэрэв дасгалууд хэтэрхий хэцүү байвал хүүхдийн бие сульдаж, нурж унана.

“Тулааны ки?”

Энэ үгийг сонсох төдийд хажууд амарч байх хүүхдүүд нүдээ том болгон Хиллманыг ширтэж байлаа.

Бүх эгэл ардууд тулааны ки сурахыг машид хүсч байв. Линлэй хүртэл язгууртан айлаас гаралтай ч машид эрмэлзэлтэй байв.

“Пад!”

Эцэст нь тэсч чадалгүй гараараа тулан зөөлхнөөр өнхрөн уналаа.

“Энэ үнэхээр гайхалтай юм” Түүний бэлхүүс ясандаа орох мэт бадайрсан мэдрэлтийг мэдэрч байв. Энэ мэдрэмж түүний нүдийг бага зэрэг аних мэт маш таатай байлаа.

“Би ингэхэд хэр удаан тэссэн юм бэ?” Линлэй нүдээ нээгээд эргэн тойрноо ажлаа.

Бүх зургаан наснтнууд унаад өгсөн байж. Тэр ч бүү хэл арван настнуудын тал унасан байжээ. Харин бүх арван дөрвөн настнууд тэсч үлдсэн байлаа. Гэсэн хэдий ч Хиллманы царай урьдийх шигээ хүйтэн хөндий хэвээрээ байлаа.

“Бүгд санацгаа. Та нарын бие бол яг л тээгч гэсэн үг. Дарсний шил мэт. Харин тулааны ки бол дарс л гэсэн үг. Хэдий хэмжээний дарс агуулах чадалтай нь хэдий хэмжээний том тээгч байгаагаас хамаарна. Түүнтэй адилхан хүний биенд хэдий хүчтэй тулааны ки байна энэ тэр хүний сургуулилттай шууд хамааралтай. Хэрэв түүний бие хэтэрхий сул дорой бол хүчтэй тулааны ки сургууллах гарын авлага авсан ч түүний бие тийм ч их тулааны ки авч чадахгүй. Тэгээд ч хүчтэй дайчин болохгүй.” Хиллман хүүхдүүдэд маш чухал зөвлөгөөнүүдээ өгч байлаа.

Олон дайчин бага байхдаа зөв чиглүүлэг аваагүйгээс болоод хожимдож биеийн хүч болон тулааны ки хоёрын холбоосийг ойлгосон байдаг. Тэр үед хичнээн их сургуулилсан ч нэмэргүй байдаг билээ.

Маш олон өвөг дээдсүүд олон буруу замаар явж их туршлага хуримтлуулсан байдаг. Хиллман эдгээр туршлагуудыг үргэлжлүүлэн сургаж, яг л хаврын салхи амьдрал бэлэглэн бороо унагаахтай адил эдгээр чухал туршлагууд хүүхдүүдийг ой тоонд гүнд хоногшиж байв. Хиллман эдгээр хүүхдүүдийг мөн л буруу замаар яваасай гэж хүсэхгүй байв.

Ки хөгжүүлэх зогсолтыг бүсэлхий, нуруу, мөн биеийн бусад хэсгүүддээ тэнцвэртэй сургуулилсаны эцэст бүх хүүхдүүд газарт суун амарч байв. Хиллманы сургалтийн хөтөлбөрт бараг бүх насны хүүхдүүдэд төгс зохицсон дасгалууд байв.

“Өнөөдрийн сургуулилт ингээд дууслаа” Хиллман зарлав.

Вушанд ийм сургуулилт үргэлж болдог байлаа. Өдөр бүр хоёр болдог ба үүрээр нэг, үдэш нэг болдог байв.

“Авга Хиллман, Бидэнд түүх яриад өгөөч.” Сургуулилтийн дараагаар хүүхдүүд бүгд шалгааж эхэллээ. Өдөр бүр үдшийн сургуулилт дууссаны дараагаар Хиллман армид алба хааж байхдаа тивд тохиолдож байсан үйл явдлуудийн талаар түүх ярьж өгдөг байлаа.

Бүх насаараа тосгонд амьдарсан хүүхдүүд цэрэгт болсон явдлуудаар машид цангадаг байлаа.

Хиллман инээмсэглэв. Тэрээр хүүхдүүдэд түүх ярьж өгөх дуртай байлаа. Энэ нь хүүхдүүдийг сургуулилт хийхэд тус дэмтэй билээ. Тэрээр хүүхдүүдийг сайн дураараа дасгал сургуулилт хийх нь өндөр үр дүнгээ өгнө гэж боддог байж.

“Өнөөдөр би тивийн бүх хүн мэддэг домогт дөрвөн Агуу дайчдийн талаар ярьж өгөх болно.” Сүрдмээр биширмээр дүрийг Хиллманаас харж болох байлаа.

Хүүхдүүдийн чих дэлдийж, нүд нь сэргэв. Линлэй газар сууж, зүрхээ хүчтэй цохилохийг мэдрэнэ. “Домогт дөрвөн агуу дайчид?” Линлэй чихээрээ чагнахын хажуугаар, Хиллманаас нүдээ салгаж чадахгүй ирмэх ч үгүйгээр ширтэж байлаа.

Хиллманы нүдэнд догдолсон байдал хальт ажиглагдана. Гэсэн хэдий ч намуухан хоолойгоор “ Бидний тивд, мянган мянган жилийн өмнө дөрвөн домогт дайчин гарч ирсэн. Энэ дөрвөн дайчин хүчирхэг луу лугаа адил хүчирхэг байсан. Сая дайчидтай армийн эсрэг зогсож, маш амархнаар жанжиний толгойг авч чаддаг байлаа. Эдгээр дөрвөн дайчин Луугийн цуст дайчин, Ягаан дөлт дайчин, Барын судалт дайчин, мөн Үхэшгүй дайчин гэдгээрээ танигдсан”

“Дайчид есөн зэрэглэлд хуваагддаг. Би, ердөө 6-р зэрэглэлийн дайчин. Том модыг өшиглөн унагааж, том хадыг хэсэг хэсэг болгож чадна. Гэхдээ 9-р зэрэглэлийн дайчин манай Фэнлай улсад хамгийн шилдэг дайчиндаа ордог. Гэхдээ 9-р зэрэглэлийн дайчдын дээр дөрвөн Агуу дайчид ордог. Тэд есдүгээр зэрэглэлийн дайчныг давж, дайчдын орой домогт Гэгээн зэрэглэлийн дайчид болдог!!” Хиллманы нүд догдолсон байв. “Домогт Гэгээнтэн зэрэглэлийн дайчид мөсөн уулсыг хайлуулж, эцэсгүй далайг догшин давалгаагаар дүүргэн, том уулсыг чичирхийлүүлэн, сая хүн амтай хотыг сүйрүүлж, тэнгэрээс солир унагах хүчтэй. Тэд юунд ч дийлдэхгүй хамгийн хүчтэй билээ.”

Чив чимээгүй. Бүгд гайхшран хөшсөн байлаа.

Зүүн хойно байрлах уулруу заан.

“Вушаныг харцгаа. Том биш байна гэж үү?” Хиллман инээмсэглэв.

Хиллманы үгийг сонссон хүүхдүүд бага зэрэг бүрсхийн айлаа. Тэд бүгд толгой дохив. Вушан мянган метр өндөр бөгөөд мянга мянган метрийн урттай байлаа. Эр хүний нүдэнд энэ үнэхээр том уул байлаа.

“Гэхдээ гэгээнтэн зэрэглэлийн дайчид нүд ирмэхийн дотор Вушан уулыг арчиж чадна.” Хиллман шулуухан хэллээ.

6-р зэрэглэлийн дайчин зөвхөн бул чулуу бутлаж чадах бол гэгээнтэн зэрэглэлийн дайчин бүхэл бүтэн уул сүйтгэж чадна. Бүх хүүхдийн ам ангайж, нүд нь бүлтийв. Тэд бүгд балмагдлаа. Тэр даруйдаа хүүхдүүдийн зүрх Гэгээнтэн зэрэглэлийн дайчдад хэлж боломгүй хүндлэл үзүүллээ.

“Уул сөнөөх өө?” Хиллманы үгс Линлэйд хүчтэй нөлөө үзүүлж байв.

Нэг их удалгүй, алмайрч хөшсөн хүүхдүүд гэр гэрлүүгээ харьцгаалаа. Хилман, Рожер, Лорри гурав хамгийн сүүлд харьцгаав. Гурав таваараа бүлэг болон харьцгаах хүүхдүүдийг хараад Хиллман инээмсэглэв.

“Энэ хүүхдүүд бол манай Вушан тосгоны ирээдүйн найдвар юм” Хиллман инээмсэглэн хэлэв..

Рожер болон Лорри бүлэг хүүхдүүдрүү харцгаав. Энэ тивд ерөнхийдөө бүх жирийн ардын хүүхдүүд маш эрт цагаас сургуулилах хэрэгтэй болдог. Энэ хүүхдүүдийг хараад Рожер, Лорри хоёр өөрсдийнхөө залуу насаа бодлоо.

“Ахмад Хиллман, өнгөрсөн үеийн Поттероос хамаагүй илүү гэдэг нь гарцаагүй шүү. Таны чиглүүлэг дор ойр хавийн арван тосгоноосоо ч илүү манай Вушан тосгон бүс нутгийнхаа хамгийн хүчирхэг тосгон болно гэдэгт итгэлтэй байна.” Лорри инээмсэглэн хэлэв.

Багшийн ур чадвар тосгоны ирээдүйг тодорхойлдог байлаа.

“Нээрээ та хэрхэн гэгээнтэн зэрэглэлийн дайчдын хүч, бас дөрвөн Агуу дайчны тухай мэддэг юм бэ?” Гэнэтхэн Лорри асуултаа саналаа.

Маш багахан улайж, Хиллман хоолойгоо зассанаа

“Юу, юулдаа. Би дөрвөн Агуу дайчдыг үнэндээ хэр хүчтэй байснийг мэдэхгүй л дээ. Эцсийн эцэст энэ чинь домгийн зүйлс шүү дээ. Эдгээр хүмүүс үзэгдэхгүй болоод маш олон жил болсон.”

Лорри Рожер хоёр гайхацгаан. “Та юу ч мэдэхгүй хэрнээ хүүхдүүдийг хуурлаа гэж үү??” гэвэл.

Хиллман бага зэрэг инээмсэглэснээ. “Би дөрвөн Агуу дайчдыг хэр хүчтэйг мэдэхгүй ч, ямартай ч би Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн нууц шидэт шившлэгээ ашиглан арван мянган хүнтэй армийг, эсвэл бүхэл хотыг устгах чадалтайг мэднэ. Нэгэнт гэгээнтэн зэрэглэлийн шидтэн ийм хүчтэй юм чинь гэгээнтэн зэрэглэлийн дайчин үүнээс тийм ч сул дорой байх ёсгүй гэж бодож байна.”

“Хамгийн чухал нь энэ түүхийг хүүхдүүдийг улам шаргуу хичээгээсээ гэж хүссэндээ ярьж өгсөн. Энэ түүхүүдийг сонсоод ямар их гайхширснийг та нар харж чадахгүй байна гэж үү?” Хиллман багахан инээмсэглэв

Лорри болон Рожерт хэлэх ч үг олдсонгүй ээ..

…..

“Дараа уулзая Лэй!”

“Дараа уулзая, Хадли”

Сайн найз Хадлитэйгээ салах ёс гүйцэтгээд Линлэй ганцаараа Баруч овгийнхоо эдлэн газарруугаа харьлаа. Хэсэг хугацааны дараа тэрээр Баруч овгийнхоо эдлэнг харав.

Баруч овгийн эдлэн байрлах газар үнэн хэрэгтээ маш том байлаа. Гогцоодож ургадаг ургамлууд хананд ургаж, мөн янз бүрийн зэрлэг ургамал хана даган шигүү ургасан байв. Мөн цаг хугацаа хананд илт мэдэгдэхүйц ан цав үүсгэжээ. Вушан тосгонд байрлах энэ эртний өвөг дээдсийн гэр бол Баруч овгийн өвөг дээдсийн гэр билээ. Энэ эртний гэр таван мянган жил энд байрлаж байна.

Овгийн эзэмшил багассан нь мөн Баруч овгийн санхүүд хэцүү байдлыг дагуулжээ. Эцсийн эцэст тэд өмнө нь олсон хөрөнгөө идэж дуусгасан. Зуун жилийн өмнө Баруч овгийн удирдагч бүх гишүүдээ зөвхөн урд талын эзэмшил буюу нийт эдлэнгийн гуравны нэг хэсэг газарт амьдрахыг шаардсан. Бүх талбайг эзлэн амьдрахгүй болсноор маш их мөнгийг хэмнэжээ.

Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тутам Линлэйгийн аав Хогг Баруч одоо хүртэл гэр бүлийн эзэмшлээ заран амь зогоодог болсон.

Эдлэнгийн гол хаалга онгорхой байв.

“Гэгээнтэн зэрэглэлийн дайчид аа?” Алхангаа Линлэй “Би ирээдүйд гэгээнтэн зэрэглэлийн дайчин болох болов уу?” хэмээн бодно.

“Линлэй” Хиллманий хоолой хойноос сонсогдов. Хиллман Рожер Лорри гурав түүний гүйцээд ирэв.

Линлэй баяртайгаар “Авга Хиллман” хэмээн дуудлаа.

Үүний дараа Линлэй гүнзгий амьсгаа авснаа толгойгоо өргөн Хиллманыг хараад. Маш эелдэгхэнээр тэрээр “Таны гэгээнтэн зэрэглэлийн дайчдийн тухай ярьсан үнэн үү? Тэгвэл миний тухай хэлээч. Би гэгээнтэн зэрэглэлийн дайчин болж чадах болов уу?” Линлэйгийн зүрхэнд бүх хүүхдүүдийн хүсдэг хүсэл байв.

Хиллман хөшиж, түүний хажууд байсан Рожер Лорри хоёр ч хэлэх ч үггүй болов.

Гэгээнтэн зэрэглэлийн дайчин ий?

“Энэ хүүхэд үнэхээр том мөрөөдөх юм. Фэнлай улс сая сая иргэдтэй. Олон зууны турш нэг ч гэгээнтэн зэрэглэлийн дайчин гарч ирээгүй. Тэгтэл бүр гэгээнтэн зэрэглэлийн дайчин болохыг хүсч байна шүү.” Хиллман гэгээнтэн зэрэглэлийн дайчин болох ямар хэцүүг мэдэж байлаа.

Маш багаасаа маш шаргуу ажиллаж, язгууртан овгийн тусламжтай, маш өндөр ур чадвар мөн мэдээж аз шаарддаг зүйл. Яаж хэн дуртай нь гэгээнтэн зэрэглэлийн дайчин болох билээ?

6-р зэрэглэлийн дайчин болохыг тулд маш олон амь тэмцсэн тулаанд орж, ямар их зовснийг мэдэж байгаа. 6-р зэрэглэлийн дайчин болох хүртэл хэцүү. Долоо, найм, есдүгээр зэрэглэл үүнээс ч хэцүү. Гэгээнтэн зэрэглэлийн дайчин. Зүүдэндээ ч Хиллман энэ тухай боддоггүй билээ.

Гэхдээ Линлэйн тууштай харцыг хараад.

“Линлэй ах нь чамд итгэж байна. Чи мэдээж гэгээнтэн зэрэглэлийн дайчин болно.” Линлэйруу ширтэн Хиллман шулуухан хэллээ. Энэ үгс Линлэйн нүдийг гялалзуулан урам зориг өглөө. Линлэйн зүрхэнд мэдээж маш их хүсэл бадарлаа.

Хэзээ ч урьд нь хүсч байгаагүй тийм хүчтэй хүсэл.

“Авга Хиллман маргаашнаас би дасгалуудаа арван настай хүүхдүүдтэй цуг хийж болох уу?” Линлэй гэнэтхэн асуулаа.

Хиллман, Рожер, Лорри бүгд Линлэйруу гайхшран харна.

“Язгууртан аав минь хэлэхдээ өөртэй чинь эн зэрэгцэх хүн байхгүй болохыг хүсвэл бүх хүнээс илүү шаргуу сургуулилах ёстой гэж сургадаг.” Линлэй өөрийн эрхгүй аавынхаа хэлсэн үгийг хэллээ.

Хиллман гэнэтхэн инээмсэглэл тодрууллаа. Өнөөдрийн Линлэйн дасгалын үр дүнг харвал хэдийгээр Линлэй зургаахан настай ч тэрээр есөн настай хүүхдийх шиг биетэй гэж бодном. Хиллман даруй толгой дохин “Болж байна. Чи залхуурах хэрэггүй шүү. Энэ бол ганц хоёр өдрийн хичээл зүтгэл биш, урт хугацааны хичээл зүтгэл гэдгийг ойлгох хэрэгтэй.”

Линлэй жижигхэн толгойгоо бардам өргөн. Өөртөө итгэлтэйгээр “Авга Хиллман та харж л байгаарай!”

Вушаны жирийн л нэгэн өглөө ингэж өндөрлөлөө. Үүнээс цааш энэ өглөөтэй бүх өглөө адилхан үргэлжилнэ. Хиллманыг Вушаны хүүхдүүд даган түүний удирдлаган дор суралцана. Энэ өглөөнөөс ганц ялгаатай зүйл нь гэвэл зургаан настай Линлэй голын бүлгийн арван настнууд дунд орж ирсэн юм.


Дараагийн хэсэг


¹ Ки – Dou Qi буюу дотоод хүчийг хэлж байна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.